Дуучин Шакира Испанийн Барселон хотноо “Лока” нэртэй шинэ дууныхаа клипийг хийжээ. Олон нийтэд хараахан цацагдаж эхлээгүй байгаа уг клип Испанийн эрх баригчдад таалагдсангүй.
Учир нь Шакираг харах гэсэн олон мянган фен нь зураг авалт явагдсан гудамж, талбайг эзэлж, замын хөдөлгөөн, үйл чилгээний газруудад хүнд рэл учруулжээ.
Түүнчлэн клипний нэг хэсэгт дуучин Шакира мотоцикль хөлөглөн, шаргал үсээ намируулан давхидаг аж. Испанийн хуулиар бол хамгаалалтын малгай өмссөн тохиолдолд мотоцикль унах эрхтэй.
Тэгвэл Барселон хотын шүүх хууль зөрчсөн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр Шакираг буруутгаж байгаа юм. Харин Латин Америк гаралтай дуучин бүсгүй энэ талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.
Дашрамд дурдахад, тэрбээр 13 настайдаа “Сони” дуу бичлэгийн студитэй хамтран анхны цомгоо гаргаж байсан бөгөөд хоёр дахь цомог “Пели го”-гоороо олонд танигд сан юм.
Шакира гурав дахь цомогтоо поп, рок хөгжмийг латин америк аялгуутай зохицуулсан шинэлэг өнгөтэй дуунуудыг багтааснаар дэлхийн тавцанд гарч од болсон юм.
Б.Оюутан