Монголын рок, поп хөгжмийн ертөнцийн өнгийг илтгэж, шилдгийг шалгаруулдаг “UBS music video awards” арга хэмжээ уламжлал ёсоороо ирэх аравдугаар сард болно. Долоон жилийн турш тасралтгүй зохион байгуулсан шалгаруулалт энэ жилээс эхлэн нэрээ сольж, “Mongolian music video awards” болон өөрчлөгдсөн тухай зохион байгуулагчид нь мэдээлэв.
Бүтэн жилийн турш хийсэн шинэ уран бүтээлээ дүгнүүлдэг энэ арга хэмжээг рок попынхны хамгийн том цугларалт, наадам гэж дүгнэдэг. Дүрс, клипээр дамжуулан тухайн уран бүтээлч болон студи, продакшнуудыг мэргэжлийн түвшинд ялгаж өгдөг нь уг наадмын ач холбогдол, онцлог нь оршдог.
“Mongolian music video awards”-ын бэлтгэл ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд наадамд оролцож, өрсөлдөхийг хүссэн уран бүтээлчид ирэх сарын 1-нээс өмнө мэдүүлгээ өгөх шаардлагатай гэсэн. Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн жилийн хамгийн их шагнал авсан дуучнаар Д.Болд, продакшнаар “Hero entertainment” шалгарсан юм
Ж.ЭРДЭНЭ