Москвагийн Арбитрийн шүүхээс Америкийн FBJ кино компани болон Оросын “Союзмультфильм” студийн хооронд байгуулсан гэрээг хүчингүйд тооцлоо. Дээрх компаниуд 1992 онд хамтран ажиллах гэрээ байгуулснаар Америкийн FBJ компани 10 жилийн хугацаанд “Чебурашка”, “Гал улаан сарнай” зэрэг олонд танигдсан Зөвлөлтийн хүүхэлдэйн киног цацах эрх авчээ.
Улмаар энэ гэрээг 1996 онд 20 жилээр сунгаснаар FBJ компани Зөвлөлтийн хүүхэлдэйн киноноос хэмжээлшгүй их орлого олох болсон. Түүнчлэн энэ мөнгийг студийг чанартай тоног төхөөрөмжөөр хангах, хүүхэлдэйн чанарыг хадгалах зэрэгт зарцуулна гэсэн ч Америкийн компанийн мэдэлд байгаа киног хууль бусаар олшруулах, олон нийтэд хүргэх явдал газар авсан тул хүү хэлдэйн кинотой холбоотой бүх эрхийг “Союзмультфильм”- д буцаан олгожээ.
Ж.ХУЛАН