Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээс хүүхэд байтугай том хүн ч айдаг. Тэгвэл хүүхдүүдийг эмчлэхэд шувууны жиргээ ашиглах нь илүү үр дүнтэй гэж Их Британийн Ливерпулийн эмнэлэгт хийсэн туршилтаар баталсан аж. Үзлэг хийх, эм уулгах, тариа хийх үед шувуудын жиргээ сонсгоход тэд айхаа больж, тайвширснаар эмчилгээний үр дүнд ч эергээр нөлөөлж байв.
Болжмор, гургалдай, хөх туруу зэрэг шувуудын дууг ашиглан уг туршилтыг явуулсан байна. Энэхүү шинэ ололт том хүмүүст ч сайнаар нөлөөлөх гэнэ.
Эрдэмтэд энэ тухай мэдээлсний дараа Их Британийн зарим эмнэлэгт шувуудын жиргээтэй цомог гаргаж, эмнэлгийн хонгил, өрөөнүүдэд эгшиглүүлэх болжээ.