Яруу найрагч Г.Аюурзана Монголын сонгомол яруу найраг, өгүүллэг, туужийг эмхтгэн уншигчдад хүргэсэн билээ.
Түүнчлэн дэлхийн яруу найргийн охь бүтээлүүдийн антологийг ч гаргаж байсан. Тэгвэл тэрбээр “Дэлхийн сонгомол өгүүллэг” номоо антолог хэлбэрээр хэвлүүлжээ.
Ж.Жойс, У.Фолкнер, Э.Хэмингуэй, Х.Мураками, Д.Дёрри нарын 27 зохиолчийн бүтээл уг номд орсон. Реализм, минимализм, модерн, пост модерн чиглэлийн өгүүллэгүүд номын ихэнх хувийг эзэлж байгаа юм.
Б.ЭГШИГЛЭН