Монголын кино сонирхогчдын клубээс баасан гаригийн орой “Өргөө” кино театрт “Step Up” кино үдэшлэг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд оролцсон залуус “Step Up 3D” кино үзээд зогсохгүй, Монголын чөлөөт бүжгийн “Soul in Beatz”, тектоник бүжгийн “TeckBros” хамтлагийн авьяаслаг залуустай нэгэн үдшийг хамт өнгөрүүлсэн юм.
Залуучуудын чөдлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус клубийн залуус өөрсдийн санаачилгаар эл үйл ажиллагааг зохион байгуулсан нь цугласан олны талархлыг хүлээсэн. Монголын кино сонирхогчдын клуб дэлгэцийн бүтээлд шимтдэг залууст зориулж ирэх сард дахин нэг арга хэмжээ зохион байгуулна.