Түүхэн дэх хамгийн олон орон оролцсон, хамгийн их үзэгчтэй дэлхийн экспогоор тодроод буй “Шанхай экспо-2010- ”-д оролцогч орнуудын барилга байгууламжийн шийдэл нь ч олны анхаарлыг ихэд татаж буй. “Ирээдүйн тусгал” хэмээн нэрлэгдээд байгаа эдгээр барилга нь сүүлийн үеийн хамгийн шилдэг технологиор баригдсан бөгөөд ирээдүйн өнгө төрхийг илтгэсэн шинэлэг загвартай юм. “Architect” сэтгүүлээс “Шанхай- 2010”-т оролцож буй хамгийн өвөрмөц шийдэлтэй барилгуудыг тодруулсныг танилцуулъя.