Эр нөхрөө хуурсан хэргээр цаазлах ял сонсоод буй Ираны иргэн Аштианаг тойрсон шуугиан дэлхийн хэвлэлээр цацагдсан.
Чулуугаар цохиж хороох лалын шашинт орнуудын уг хууль хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудын эгдүүцлийг төрүүлсэн. Саяхан Францад Аштианаг хамгаалсан олон нийтийн цуглаан болсон нь шашин, ёс заншлаа чанд сахидаг Ираны ард түмний дургүйцлийг хүргэв.
Мөн Тэргүүн хатагтай Карла Бруни-Саркози тэр эмэгтэйг өмөөрч албан ёсны айлтгал бичсэн нь Ираны “Kayhan” сонинд “биеэ үнэлэгч” хэмээн доромжлуулахад хүргээд байгаа юм. Тус улсын дотоод хэрэгт үл оролцож, хууль, шашны дэг журамд хошуу дүрэхг үй байхыг Ираны зүгээс “хичээнгүйлэн” хүссэн нь энэ аж.