Цонхны шил, байшингийн ханан дээгүүр явдаг хүн аалзны тухай киног мэдэхгүй хүн үгүй биз. Тэгвэл тэрхүү кинонд гардаг үйл явдал бодит амьдралд удахгүй хэрэгжих бололтой.
Стэнфордын их сургуулийн эрдэмтэд ямар ч бартаатай үед шил болон металл эдлэл дээгүүр явж болохуйц шинэ технологи бүтээжээ.
Эрдэмтэд хонин гүрвэлийн биеийн бүтэц, онцлог шин жийг ашиглан уг технологио боловсруулжээ. Учир нь хонин гүрвэл хөлийнхөө уланд үстэй байдгаас газрын татах хүчний хуульд захирагдалгүйгээр хүссэн газраа чөлөөтэй явах чадвартай.
Энэ онцлог шинжийг судалж, түүнтэй адил загвар бүтээснээр ирээдүйд хүн ч гэсэн хана, цонхны шилэн дээр явдаг болох нь.