Маргааш Италийн Венец хотноо 78 дахь удаагийн олон улсын кино наадам эхэлнэ. Наадмыг нээж 2008 оны “Алтан арслан”-гийн эзэн Даррен Аронофскийн “Black Swan” киног гаргах аж.
10 хоногийн турш үргэлжлэх наадмын үйл ажиллагаанд Хелен Миррэн, Бен Афлек, Натали Портман нарын олон алдартан оролцохоо мэдэгдсэн.
Түүнчлэн “Алтан арслан”-гийн төлөө Япон, Франц, Итали, Америк, Герман, Хятадын уран бүтээлч өрсөлдөх нь ээ. Сонирхуулахад, “Алтан арслан” шагналыг дэлгэцийн шилдэг бүтээлд 1949 оноос олгож эхэлсэн бөгөөд Францын уран бүтээлчид хамгийн олон буюу 14 удаа хүртжээ.
Ж.ХУЛАН