Нью-Иоркийн Метрополитен музейд Испанийн алдарт зураач, барималч П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын эхээр нээгдсэн юм. Тус музейн мэдээллийн хэлтсийн ажилтнуудын хэлснээр 703.256 хүн уг үзэсгэлэнг үзэж сонирхсон байна.
Энэ нь сүүлийн жилүүдэд хамгийн их хүн цугласан арга хэмжээ болсон аж. Орчин үеийн урлагийн түүхэнд онц гой хувь нэмэр оруулсан энэ зураачийн туурвисан 92 зураг, 10 гаруй баримал, шаазан эдлэл 17 хоногийн турш олны нүд хужирлан, сэтгэл баясгав.
Үзэсгэлэнг зохион байгуулахын тулд бүтээлүүдийг урлаг судлалын болон техникийн талаас нь нягт шалган судалж, музейн харуул хамгаалалтыг сайжруулсан гэнэ.
Х. ЧИМЭГ