Монголын алдарт хуурчдын нэг, гавьяат жүжигчин М.Довчин маргаашнаас эхлэн ХБК-д мастер класс хийхээр болжээ. Тэрбээр саяхан болж өндөрлөсөн баруун бүсийн хүүхдийн ардын язгуур урлагийн наадмын шүүгчээр ажилласан юм.
М.Довчин өдгөө уламжлалт хуурын татлагыг өвлөн түгээж яваа цөөн уран бүтээлчийн нэг. Оюутнуудад ховорхон олдох энэ бо ломжоор ирээдүйн хуурчид морин хуурын уламжлалт татлагад суралцаж, чадвараа ахиулах боломжтой боллоо.
Дашрамд дуулгахад, түүнийг өнгөрсөн онд БСШУЯнаас “Шилдэг утга соёлын өв тээгч”-ээр шалгаруулж “Мөнгөн мод” цомоор шагнасан юм.
С.СЭРГЭЛЭН