Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 23 уран бүтээлч “Шанхай экспо 2010”-д оролцож, эх орныхоо нэрийн өмнөөс олон улсын зочидтой мэндчилэхээр болжээ.
Чуулгынхан тэнд бүрэн хэмжээний тоглолт толилуулахаар зэхээд байгаа. Шанхайд хийх тоглолтын хөтөлбөртэй энэ сарын 6-нд БСШУЯ-ны төлөөлөгчид болон албаны хүмүүс танилцах юм байна.
Монгол ардын дуу, бүжиг, хөөмий, морин хуурын татлага, уртын дууны шуранхай гээд урлагийн гайхамшиг болсон бүтээлүүдийг багтаасан тоглолт дэлхийн үзэгчдэд Монголыг төлөөлөн хүрч, тэдний сэтгэлийг “гижигдэх” нь гарцаагүй.
Ж.СОЛОНГО