Eгүзэр ламхайн байгуулсан “Өнө өглөгт” хийдийн их бүрээ үлээдэг байсан алдартай бүрээчдийн тухай миний өвөө, Гандантэгчинлэн хийдийн цорж лам Г.Диваасамбуу ярьдаг юм. Өвөөгийн яриагаар Сэр дэгийн Санжодмоломын их ерөөлийг долоо хоног дараалан хурах үед тасралтгүй бүрээгээр дохио өгч дуудлага тавьдаг байж.
Эдгээр бүрээчийг Дүнжийн Дампэл, хар хүзүү Шарав, Дархан ханы Лувсандорж гэдэг. Тэд бүрээ үлээх арга барилд нэвтэрсэн бөгөөд их бүрээний арван найман аяыг бүгдийг нь мэддэг, хөгжмийн сонсгол, уушигны багтаамж сайтай юм гэсэн.
Тэдний дундаас Дүнжийн Дампэл бүрээч ламын бүрээнийх нь дуу сүмээс 30-40 км орчим зайд цуурайтдаг байсан аж. Үүнийг баталж ярих хүмүүс “Өнө өглөгт” хийдээс 30 гаруй зайд орших “Гэгээн худаг” гэдэг газарт малаа бэлчээдэг байсан бөгөөд бүрээний дуу сонсогдвол хийдэд их хуралтай гэдгийг мэддэг байжээ.
Т.НЯМ