“АВАТАР” кино найман минутын нэмэлт хэсэгтэйгээр дахин дэлгэцнээ гарч эхэллээ. Нэмэлт хэсэгт навичуудын ан хийх аргачлал, Неютри болон Жейк Сүлли нарын хайр дурлалын халуун мөчүүд багтжээ.
Сонирхуулахад киноны нийт орлого 2,7 тэрбум долларт хүрсэн бөгөөд зөвхөн кино театруудаас олсон ашгаас найруулагч Жеймс Камерон 350 сая доллар авсан гэнэ. “Аватар” кино дэлгэцнээ дахин гарах болсноор кино сонирхогчид энэ киноны тухай эргээд ярьж эхэллээ.
Тэдний яриагаар киноны үндсэн санааг Дисней студийн “Покахонтес” хүүхэлдэйн киноноос хуулбарлаж, жижиг хэсгүүдийг мөн л өөр бүтээлээс авсан гэнэ. Түүнчлэн Warcraft тоглоомд гардаг Ева хэмээх ариун мод тус кинонд мөн гардаг гэнэ.