Махбод: Агаар
Бэлгэ тэмдэг: Гурвалжин дүрс, баг, гар,од
Эзэн гариг: Меркури
Өнгө: Цагаан, саарал, цайвар цэнхэр, хөх ягаан, шар. Ногоон өнгө зохихгүй.
Чулуу: Агат, гранат, яшма
Төмөрлөг: Алт, мөнгө
Сайн өдөр: Лхагва, Ням
Муу өдөр: Пүрэв
Азын тоо: 3, 5, 12, 18
ЗАН БАЙДАЛ
''Ихрийн ордныхон эелдэг зөөлөн, эсвэл хөндий хүйтэн гээд тогтворгүй араншинтай. Хамгийн хувирамтгай хүмүүс байдаг. Нэг талаас хурц ухаан, дур булаам байдал, хөгжилтэй зан нөгөө талаас уур цухал, ичгүүргүй загнах нь бий. Шүүмжлэл, элэглэл, доог тохууг зөнгөөрөө мэдэрч үл тоодог.
Амьдралаа хүсэл сонирхолд нийцүүлэхийг хичээдэг. Хэн нэгнээс хамааралтай амьдрахыг хүсэхгүй. Барьцгүй, хоёрдмол амьдралаар амьдарч чадна. Тэд ухаантай, бүх талын мэдлэгтэй, дасан зохицох чадвартай. Хүмүүст ухаан, дур булаам байдлаараа нөлөөлдөг. Энэ ордныхны дотор хоёр хүн зэрэгцэн байдаг. Ухаантай, яриа хөөрөө өрнүүлэхдээ сайн, нийтэч, аливааг "шүүрэн" авдаг овсгоотой хүн. Харин нөгөө талд цухалдуу, хийрхүү.
Жижиг юмыг том болгох, бэртэгчин, хар амиа бодсон, аар саар юмаар хөөцөлдсөн, хүйтэн шазруун зантай. Заримдаа хийж байгаа зүйлээ зөнд нь хаядаг тул амжилт олох нь ховор.
Өөртөө итгэлгүй байдал, энергийн дутагдал, хувь заяандаа даатгах зэрэг нь түүнд эргээд хор болдог. Хувирамтгай зан авираасаа, аливаа өөрчлөлтөд дуртайгаасаа болж оршин суугаа газар, ажил төрел, бодол санаагаа байнга өөрчилдег.
Ихэр, шинэ сонин үзэл санаа, шинэ сэтгэлгээ дүүрэн хүмүүс бөгөөд аливаа зүйлийн учрыг олохдоо гаргууд. Арга овтой. Зохион бүтээх чадвартай. Шинэлэг зүйлд соргог. Бүх насаараа суралцдаг. Хэвшмэл юм бүхэнд дургүй. Хэрэв хичээж зүтгэвэл амжилт олох нь гарцаагүй. Энэ ордод төрсөн хүмүүс шүүмжилж мэтгэлцэж чаддаг ба хуучинсаг зүйлийг тэвчдэггүй.
Удаан сэтгэдэг, аялдан дагадаг хүмүүст дургүй. Тэд ярих дуртай харин сонсох дургүй. Еренхийдөө найрсаг зантай. Амьдралд тохиолдох ямар ч нөхцөлөөс хялбархан гарч чадна. Тэр хүмүүсийг эрх мэдэлдээ оруулж байнгын түгшүүртэй байдалд байлгадаг.
Ихрийн ордныхон замбараагүй, ёс журамгүй, итгэл хөсөрдүүлэхээс буцахгүй. Ихээхэн хийрхүү янз бүрийн "мания"-д автдаг. Өөрийн хүслийн зсрэг биеэ авч явдаг.
Ихэрт дурлавап уйдна л гэж байхгүй. Тантай үргэлж хоёр хүн байна гэж бод. Хоёуланг нь сонгоорой. Та түүнийг хаана яваа, хэзээ гэртээ ирэхийг хэзээ ч мэдэхгүй. Тэр талх авчирна гэж гараад гурав хоногийн дараа ч ирж мэднэ. Ганцхан юманд итгэлтэй байж болно, хаана хөгжилтэй байна тэр тэнд яваа. Тэд хурц ухаантай, хөдөлгөөний эвсэлтэй, х ү н магтаалын гоё үг хэлж чаддаг
Ихэр хамт олны зүрх сэтгэлийг татсан хүн. Ихрүүдийн сэтгэл санаат ааш мөн түүний амьдралын зорилго ч бас ямар ч уед өөрчлөгддөг. Тэд аливаа зүйлд тууштай биш.
Өнөөдөр танд хайраа илчлэх боловч маргаашийн болзоонд ирэхгүй байж чадна. Хэрвээ та үүнийг нь уучилбал маргааш нь танд гэрлэх санал тавих боловч тун удалгүй хамтдаа аз жаргалгүй байна гэдгээ итгүүлэх болно. Гэвч түүнд гомдох хэрэггүй, яагаад гэвэл цагийн дараа тэр танд тэс өөр зүйл хэлнэ.
Хэрвээ та тоглох дуртай бол тэр таны сайн хамтран тоглогч болно. Хэрвээ та ихрийн ордны эрчүүдтэй харилцахдаа хэтэрхий ойртохгүй, хайр сэтгэлээ илэрхийлэхгүй байвал та хоерын харилцаа тааламжтай, энгийн байна. Түүний хүзүүнээс бүү зүүгд. Тэд байнгын дарамтыг тэвчиж чадахгүй. Түүнд нэгэн далд нууцлаг зүйл байдаг, хэнд ч өөрийгөө наэдэггүй зантай нь та эвлэр.
Түүнтэй тайван, энгийн харьц, түүнийг бүү залхаа. Түүний анхаарлыг татмаар байгаа бол түүний санаа сэтгэлийг нь байнга сэргээхийг хичээ. Дуугүй хүнд тэр дургүй. Оюун ухаанаараа түүнд бууж өгдөггүй эмэгтэй хэрэгтэй. Түүнтэй хамт өөрчлөгд. Тэгвэл та хоёрын дурлалын түүх удаан үргэлжилнэ.
Тэд юу ч бодолгуй шинэ найз нөхдийн төлөө хуучин найз нөхдөө орхино. Энэ нь зүрх сэтгэлгүйгээс биш харин түүний зан аащ хувирч байгаатай холбоотой. Олон хүнд тэр сэтгэлгүй, өр зузаан хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тэд нэг гэрлэлтээр хязгаарлагддаггүй, ялангуяа залуу насандаа гэрлэсэн бол. Ер нь бол гэр бүлийн амьдрал түүнд хэцүү байдаг.
Эхнэрийн үглэх, өө сэв эрэхийг тэвчдэггүй. Ихрүүд хаана ч байсан гэртээ юм шиг л байдаг. Хөрөнгө мөнгөний асуудалд хоёр нүүр гаргавал гайхах хэрэггүй. Залуудаа өгөөмөр байж болох ч өтөл насандаа харамч болдог. Гэхдээ хураасан хөрөнгө зоорь түүнд сонин биш. Тэр танд үнэнч байх болов уу? Өөрийнхөөрөө үнэнч байна. Хүүхнүүдэд тэр таалагддаг.
Эхнэртэй учир тэднээс хол байна гэж бүү бод. Ихэр энэ харилцааг байх л ёстой зүйл гэж боддог учраас хэрэв та хардаад эхэлбэл ихэд эмзэглэнэ. Хүүхдэд сайхан сэтгэлээр зөөлөн ханддаг.
Тэдэнтэй ойр дотно харилцаж амласан амлалтаа гүйцэтгэхийг хүсдэг боловч тэр болгон биелдэггүй нь харамсалтай. Сексийн амьдралд ихэр сайнгүй. Ихэртэй ойртсоны дараа ихэнх эмэгтэй сэтгэл дундуур үлддэг.
Үнэндээ тэр эмэгтэйг гэхээсээ түүнийг хайрлаж буй өөрийн хайраа нандигнан хайрладаг. Романтик хайр дурлал сексийн харилцаанд биш уран сэтгэмжид нь нөлөөлдөг билээ. Эмэгтэй хүн эхлээд түүний дур булаам байдал, яриа хөөрөөнд* татагддаг боловч яваандаа танд биш өөртөө илүү хайртай юм байна гэдгийг ойлгоно.
Ихрийн хувьд таны зиндаа нийгэмд эзлэх байр суурь тун чухал. Түүнд байнга анхаарал халамж тавих хэрэгтэй болдог бөгөөд Ихэрт бүх насаа зориулах эмэгтэй бас олдоно. Мэдээж ихэртэй гэр бүл болоход хэцүү ч түүний төлөө амь бие, амьдралаа өргөж гал голомтыг нь сахих хүсэлтэй эмэгтэй цөөнгүй бий.
Ихэр-эрэгтэйн тухай нэг яриа байдаг нь түүнд хоёр нууц амраг, нэг ярилцагч байх хэрэгтэй гэж. Гэхдээ заавал гурван эмэгтэй байх албагүй. Магадгүй ганцхан танд энэ бүх чанар байж болно шүү дээ.
Энэ ордны эмэгтэйчүүд ухаантай, тал бүрийн авьяастай, цовоо сэргэлэн, мөрөөдөмтгий, сайхан сэтгэлтэй, дуулгавартай, хөгжилтэй хүмүүс байдаг. Түүнтэй уйдахгүй. Гэхдээ халуун сэрлийг мэдрэх дургүй хүн бол өөрийн хувь заяагаа ихрийн ордны залуу бүсгүйтэй бүү холбоорой.
Яагаад гэвэл залуу насны янаг амрагийн холбоо түүний хувьд зөвхөн тоглоом. Мөн түүний биеэ авч яваа байдал нь тааварлашгүи баидаг.
Түүнии сэтгэлиин гүн рүү нь шагаих юм бол тэр романтик ба тачаал ихтэй эмэгтэй гэдгийг олж харна. Ихрийн хайр дурлал нь нас ахих тусам эм хүн болж төрсний бүхий л ид шидийг үзүүлэхийг хүснэ. Тэрээр ухаалаг, дур татам, романтик эмэгтэй. Түүнтэй хамт байхад маш сонирхолтой. Дурлалын арга ухааныг олохдоо сүрхий. Танд үнэнч эсэхэд эргэлзэж байгаа бол түүний дэргэд байж, "Би байна шүү гэдгээ байнга сануулж бай.
Ихэр эмэгтэид тэнцэх эр хүн олоход ярвигтай. Түүнтэй энэ зэрэгцэх эр хүн ховор байдаг учраас жинхэнэ хайрлаж дурлаж чадахгүй явсаар дуусдаг тал бий. Өөрийн эр хүнээ хайх явцдаа тур зуурын холбоонд орох боловч зөвхөн сексийн таашаал авахаас биш сэтгэлийн таашаал авдаггүй.
Хэдийгээр эрчүүд салж явсан ч сэтгэлийн гүндээ тэднийг хүндэлж явдаг. Хэрэв ихэрт аз таарч жинхэнэ ханиа олбол тэр гэр бүл бүх талаараа үлгэр жишээ гэр бүл мөн. Эр нөхөртөө зөвхөн эхнэр байгаад зогсохгүй үнэнч найдвартай найз нь байх болно.
Ихриин ордын змэгтэйчүүд гоо сайхан, хүүхэн хүний шинж бүрдсэн ухаалаг сэхээтэн хүмүүс. Тэднийг өөр хэн нэгнээр солиход хэцүү. Ихэр уран сэтгэгч - уран зөгнөгч. Тэр хэдхэн мөчийн дотор янз бүр болон хувирч болно. Та үүнд нь эмзэглэх хэрэггүй. Шүүмжлэх биш өрөвдөх хэрэгтэй.
Тэр сэтгэл санаагаа тэнцвэржүүлэхийг ихэд хичээдэг бөгөөд ерөнхийдөө амьдралын баяр баясгалантай эмэгтэй юм. Тэр жинхэнэ хайр дурлалыг мөрөөддөг боловч эр хүн болгоноос ганц нэг сайн чанарыг л олдог. Гэтэл түүнд төгс төгөлдөр эр хүн хэрэгтэй. Гэхдээ тэр танд сайн найз аөхөр болж ямар ч үйлсэд хамтран зүтгэж чадна.
Тэр танд үнэхээр дурлачихаж гэж бодно. Гэхдээ энэ нь өөр эрчүүдийг сонирхохгүй байх шалтаг биш бөгөөд аливаа юманд тэвчээргүй, тогтонги зан чанаргүйн харгайгаар таны болон өөрийн амъдралаа сүйтгэж болзошгүй юм. Хэрэв та ихрийн ордод төрсөн бүсгүйтэй гэр бүл болбол танд атаархах хэд хэдэн эр бий гэдэгт итгээрэй.
Яагаад гэвэл танаас өмнө түүнийг өөрийн болгох гэж оролдоод чадаагүй "экс" амрагууд байсан. Та түүнийг ямраар харахыг хүсч : туутээр чинь байна. Тэр танд сэтгэлийн болон сексийн таашаал өгөхөөс гадна таны ажил
Тэр танд сэтгэлийн болон сексийн таашаал өгөхөөс гадна таны ажил төрөл уруудах үед уурлахгүй, үглэхгүй харин сайн зөвлөгч болж шинэ санаа хэлж өгнө.
Тэр таныг
Заримдаа хоолгүй гэр орноо цэвэрлээгүй сууж байдаг. Ийм нөхцөлд та биеэ барьж чадвал
Гэвч хүүхэд нь түүний эрх чөлөөг хязгаалахад дургүй бөгөөд тэдэнтэй үргэлж хамт байхыг хичээдэггүй. Ихэр өөрөө ямар нэгэн хэмжээгээр хүүхдэрхүү зантай учир тэдэнтэй найзалж санаа бодлыг нь сонсож, итгэлийг нь олж чадна.
Эрүүл мэнд
Ихэр урт гар хөлтэй, бараг таргалдаггуй, хуурай мэдрэмтгий арьстай. Байнга даарч, ханиад томуу, харшилд өртөж явдаг. Ер нь эрүул мэндийн хувьд бараг асуудал гарахааргуй чийрэг биетэй, хэт их идэх, архи дарс хэрэглэх гэх мэт муу зуршлаас ангид байх нь элбэг.
Тархи нь байнга ажиллаж байдаг учраас сайн унтаж амрах хэрэгтэй боловч тэд биеэ суллаж амрааж сураагүй. Нойр хулждагаас болж мэдрэлийн ядаргаанд орох нь элбэг. Үе мөчний өвчи, тархи толгойн өвчин, уушги, амьсгалын замын өвчинд ихээхэн нэрвэгддэг. 12 ордоос хамгийн их аваар осолд орж гэмтдэг. Тэдэнд нар, цэвэр агаар сайнаар нөлөөлнө. Мах их хэмжээгээр идэх нь муу.
Ажил мэргэжил
Ихрийн ордныхон маш авьяаслаг. Урлаг, утга зохиол, соёл шинжлэх ухааны ихэнх салбарын олон суутан энэ ордод төрсөн байдаг. Ихэнх нь оюуны хөдөлмөр эрхэлдэг. Сэтгэгдэл, сонирхол нь байнга солигдож байдаг ажилд дуртай. Бараг бүх ихэр уг яриа сайтай бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж чаддаг тул зохиолч, яруу найрагч болох нь олонтаа. Гадаад хэлийг түвэггүй сурна.
Өөр юманд анхаарлаа сарниулчихгуй бол ямар ч ажлыг амжуулна. Тэдэнд хурдан шаламгай үйлдэл хийх шаардлагатай оюуны хөдөлмөр маш тохиромжтой. Ихэр асар хурдан шийдвэр гаргаж чадна. Тэрбээр шинэ санаа, оновчтой арга зохион бүтээх чадвартай. Шүүмжлэхэд дургүй, бусад хүний салан задгай бохир заваан байдал дургүйг нь хүргэдэг.
Мөн яриа хөөрөө сайтай тул сүрхий худалдаачин болж чадах бөгөөд техникийн ажилтан, лам, нарийн бичиг, шүдний эмч болдог. Тайлан, илтгэл, бичиг баримт лавлахдаа сайн. Судалгаа шинжилгээний ажил ихэрт тун тохиромжтой. Ихэрт тэвчээр тогтвортой зантун дутмаг. Юмаа өөрөөсөө нуучихаад эргээд олохгүй байгаа мунгинуу хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг.
Хайр дурлал гэр бүл
Тэдэнд дурлах амаргүй. Өөрт нь хайртай хүнээс бултдаг зантай. Хүнтэй амархан танилцдаг боловч урт хугацаагаар холбоотой байх нь ховор. Нэгэн хэвийн харилцаа уйтгартай санагддаг учир гэр бүлийн амьдрал нь тэр болгон тогтвортой байж чаддаггүй. Заримдаа дарамттай юм шиг санагдана.
Ойр дотнын хүмүус нь ямар нэгэн байдлаар дургүйг нь хүргэвэл харилцаагаа шууд таслахаас буцахгүй. Ихэнх тохиолдолд хатуу сэтгэлтэй, өр зузаан. Дурлал тэдний хувьд тоглоом.
Түр зуурын холбоо сүлбээнд амархан ордог бөгөөд сексийн амьдралд элдэвтэй. Найз нөхөд, хайртай хүнээ агаар, гал махбодтой хүмүүсээс сонгох нь зөв. Газар, ус махбод таарамж муутай.
Эцэг, эхийн үүрэг хариуцлага тэднийг залхаадаг. Үр хүүхэдтэйгээ үе тэнгийн мэт харьцах боловч анхаарал бага тавьдаг. Учир иймд үр хүүхэд нь зохих ёсны хүндэтгэл үзүүлэхдээ маруухан. Ихрийн ордныхон хүмүүсийн хоорондын харьцааг маш сайн мэдэрдэг, өрнүүлж чаддаг учираас гарамгай улс төрч болж чадна. Тэр таныг ямар ч асуудал дээр амархан ятгаж чадна.
Хэн нэгний гомдоосноо мэдвэл дор нь засаж заларуулах болно. Ихэр санал бодлоосоо ухрах тохиолдолд ажиггүй амирлангуй хүний дүр үзүүлдэг. Ихэр туулийн зорилгодоо хүрэхийг эрмэлзэх боловч түүнийгээ тодорхойлж чаддаггүй.
Учир мөнгө төгрөг, алдар нэр, хайр дурлал ч тэр дангаараа ихэрийг бүхэлд нь эзэмдэж чадахгүй. Тэрбээр ямар нэг боломжгүй зүйл рүү тэмүүлдэг.
Тэд энэ дэлхий дээр ирсэн харь гаригийн хүн мэт. Гэвч ямар ч ажилд түүртэхгуй боловч хэзээд сэтгэл хангалуун бус. Ихэр гадаадад аялалаар явах, ер бусын гоё чамин зүйлд дурладаг. Ёстой шал хэрэггүй юм худалдан авдаг. Үүнээсээ болж өр ширэнд орох нь элбэг.
Бусад ордтой тохирох нь
Ихэр хонь хоёрт ижил төстэй зан чанар бий учир харилцан бие биедээ татагддаг. Үхрийн ордтой сайн харилцаатай.
Мэлхийтэй сэтгэлийн ойлголцол болон эв түнжинтэй байж чаддаг. Арслан, жинлүүр, бумбатай хамгийн сайн зохицон нийлнэ. Ихэр хоорондоо гэр бүл болбол аз жаргалтай амьдарна. Охин, нум, загастай маш муу харилцаатай.Хилэнцтэй бие, сэтгэлийн дотно холбоотой байж болох ч хилэнцийн өмчирхөг зан ихрийн туйлбаргүй зангаас болж асуудал хундэрнэ. Матартай харилпаа хүнд, тэдний хооронд олон зөрчил гардаг тул удаан хугацааны холбоо бараг боломжгүй.
Ихрийн ордонд төрсөн алдартнууд: Платон, Пушкин, Гоген, Конан, Дойл, Глинка, Паскаль, Томас Мани