Дэлхийн загварын ертөнцийн “акул” Синди Кроуфорд Москвагийн Их дэлгүүрийн нүүр царай боллоо. 10 жилийн өмнөөс өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүний бизнестээ анхаарлаа төвлөрүүлэх болсон тэрбээр сайхан төрхөөрөө ОХУ-ын нийслэлийг чимэх гэнэ.
Баруунд шилдэг фото зурагчинд тооцогддог Мерт Алас, Маркус Пигго нар Синдигийн зургийг авч байгаа бөгөөд өмнө нь энэ худалдааны төвийг Наоми Кэмпбелл, Мила Йовович сурталчилж байжээ.
Загвар өмсөгч маань Dolce & Gabbana, Nina Ricci, Stella McCartney и Giorgio Armani зэрэг нэртэй брэндийн намар- өвлийн барааг толилуулах гэнэ.
Х.ГЭРЭЛЖИН