Леонардо Ди Каприогийн тоглосон “Inception” кино нээлтээ хийлээ. Энэ кино яг л зүүдэндээ хөвж байгаа мэт мэдрэмжийг танд төрүүлнэ.
Тус киног найруулсан Кристофер Нолан нямбай ажиллагаа болон, логик утгыг хадгалж чаддагаараа онцгойрдог уран бүтээлч билээ. Түүний найруулсан кино бүр хүнд сэдвийг агуулдаг боловч үргэлж бодитой болж чаддаг.
Тэгвэл энэ удаад “Inception” киноны зохиолыг барьж авсан нь түүний хувьд нүдээ олсон сонголт байлаа. Учир нь “Inception”-ы зохиол тун хүнд хэдий ч найруулагчийн ажил хүмүүсийн сэтгэлд хүрч чадсан юм. Тэр зүүд болоод зүүдэн доторх зүүдийг ойлгомжтой дүрсэлжээ.
“Inception” хэдийгээр Кристофер Ноланы бүтээсэн “The Dark Knight” киног гүйцэхээргүй боловч тухайн зохиолынхоо санааг гүйцэд гаргаж өгсөн гэдгээрээ олны талархлыг хүлээж байгаа.