Бейсболын бооцоо тавьсан хэргээр баригдан, сүмогийн ертөнцийг бужигнуулсан озэки Котомицүкиг дэмжигчдийн нийгэмлэг үйл ажиллагаагаа зогсоож, үдэлтийн уулзалт хийлээ.
Нийгэмлэгийн дансанд үлдсэн зургаан сая иенийг Котомицүкигийн дансанд шилжүүлснээр сүүлчийн ажил нь өндөрлөжээ. Котомицүки уулзалтад ирээгүй ч “Та бүхэнд баярлаж явдаг. Засарч үмүүжээд дахин та нартайгаа уулзах болно” гэж захиа явуулсан гэнэ.
Тус нийгэмлэгийн тэргүүн Окада “Одоо хаана байгааг нь ч мэдэхгүй. Ингэтлээ хүн амьтнаас нуугдах хэрэг байна уу даа. Барилдаантайгаа адилхан хулчгар новш. Тийм болохоор л ёкозүна болж чадаагүй юм” хэмээн хилэгнэжээ.