Мэргэжлийн сүмогийн холбооноос “Зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүдийг шахан зайлуулах тунхаг” гаргасан билээ. Өчигдөр ояката нар бөхчүүдэд тунхагийн талаар тайлбарлалаа. “Якүза нар ивээн тэтгэгч, шүтэн бишрэгчийн маягаар ойртож ирдэг.
Хаанахын хэн гэдгийг нь мэдэж байж л хамт хоол унданд орж байх хэрэгтэй. Эрхэнд нь орохгүйн тулд ямар арга хэрэглэх” гээд л олон юм зааж өгчээ.
Бөхчүүдийн санаа зовоож байгаа асуудал якүзаг хэрхэн таних явдал бөгөөд хүн хамт зураг авахуулъя гэж хүсэхэд зөвшөөртөл дараа нь нөгөөх нь якүза болж таарвал бас л хэрэгт орох байх хэмээн эмээж байгаагаа хэлсэн байна.
Харин ояката нар “Хүн зураг хамт авахуулахыг гуйвал үргэлж зөвшөөрч бай. Харин дараа нь якүза эсэхийг нь шалгаад мэдэж болно” гэж айлджээ. Хичээлийн дараа тунхагийг озэки Кайо уншин, бүгд дагаж хэлэн якүзатай нийлэхгүй гэдгээ бөхчүүд тангарагласан байна.