Долдугаар сарын тэмцээнд гэмтэн, 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй озэки Кайо бэлтгэлдээ гарлаа. Тэрбээр нэг цаг хэртэй хүчний дасгал хийсэн ч дохён дээр гарсангүй.
13 дахь удаагаа кадо бан болж байгаа Кайо энэ тэмцээнд зодог тайлах эсэхээ шийднэ.
Гэвч цолтой бөхчүүлтэй бэлтгэл хийж амжихгүй байсаар тэмцээнд орох бололтой. Оякатагийнх нь хэлснээр мөрнийх нь бэртэл эдгэсэн ч бага зэрэг зовиур үлдсэн гэнэ. Кайо Кюүшюүгийн уугуул.
Нутагтаа зодог тайлах бодолтой хэмээн удаа дараа ярьж байсныг хэлэх үү, япон бөхчүүдийн хамгийн том цолтойг бодох уу, ямар ч гэсэн Кайог хүчээр зодог тайлуулахгүй шинжтэй.