47 барилдаан дараалан ялаад байгаа ёкозүна Хакүхо хэрэв ялаад байвал намрын тэмцээний зургаа дахь өдөр их аварга Чиёнофүжигийн 53 ялалтыг давтана.
Энэ талаараа Хакүхо “Рекорд амжилт энэ тэрийг бодохгүй байна гэвэл худлаа болно. Чиёнофүжи аварга надад байнга зөвлөгөө өгдөг.
Түүнтэй зэрэгцэж, ачыг нь хариулах бодолтой байна” гэж ярьсан байна. Есдүгээр сарын тэмцээнд ч алтан шар мавашигаа өмсөн барилдах Хакүхо энэ сарын 8-нд “Сүмо” нэртэй намтраа худалдаанд гаргах юм байна.