Алдарт жүжигчин Киану Рийвс Ливаны Бейрутад 1964 онд төржээ. Аав нь геологич, ээж нь бүжигчин байсан бөгөөд түүний судсаар хавай, хятад, англи, ирланд цус гүйж буй. Киану гэдэг нь хавай хэлээр уулын хүйтэн салхи гэсэн утгатай аж.
Шатар тоглож, олны хөлөөс дайждаг байсан Рийвс хүү жүжигчин болох тухай огт бодож байгаагүй гэдэг. Тэрбээр хичээлдээ сайнгүй байж, тэр ч бүү хэл дунд сургууль төгссөн үнэмлэхээ авч чадаагүй аж. Нэг хэсэг “Dogstar Becky” хамтлагт аргил гитар тогложээ. Тэрбээр “Хурд” кинонд тоглосноор олонд танигдсан бөгөөд “Матрикс” кино нэр хүндийн оргилд хүрэх шат нь болов.
Өнөөдөр дэлхийн хамгийн ашиг орлоготой жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг Рийвс “Devil's Advocate” шиг кинонд дахин Аль Пачинотой тоглохыг мөрөөддөг гэнэ. Нэр хүндийн оргилд хүрч, амжилттай яваа түүний хувийн амьдрал эмгэнэлтэй.
Хайртай бүсгүй Женнифер Саймтайгаа нийлж, охинтой болсон ч төрөхөөсөө долоо хоногийн өмнө хэвлийдээ амьгүй болжээ. Энэ явдлаас хойш удалгүй эхнэр Женнифер нь автын ослоор өнгөрсөн байна. Эхнэрээ алдсан Рийвс хамгаалалтын бүсний сурталчилгаанд тоглосонгэдэг.