ОХУ-ын Буриад улсын гавьяат зураач Банзрагчийн Дашнямын уран бүтээлүүд ном болон хэвлэгдлээ. Тэрбээр “цэргийн” тодотголтой хуруу дарам цөөн зураачийн нэг юм.
Ялангуяа Монголын дүрслэх урлагт урьд нь хийгдэж байгаагүй, цоо шинэ төрөл болох диорамм буюу том хэмжээний туурган уран зураг боталист зураачдын хамт зурсан гэдгээр нь дүрслэх урлагийн зүтгэлтнүүд андахгүй.
Энэ ном дүрслэх урлагийн чиглэлээр сурч буй залууст гарын авлага болохуйц ховор цомог болсныг мэргэжил нэгтнүүд нь онцолж байсан. Номын өмнөтгөлд “Б.Дашням сэдэвт зураг зурахын зэрэгцээ хөрөг зурагт гол хөдөлмөр авьяасаа чиглүүлж, улмаар цэрэг армийн сэдвээр дагнан ажиллаж, олон арван бүтээл туурвисан.
Ялангуяа зураачдын түвэгшээдэг хүмүү сийн дүр гаргах төрлөөр шаргуу ажиллаж, Монголын нэрт жанжин, алдарт баатруудын дүрийг бүтээлдээ мөнхлөн үлдээв” хэмээн түүний уран бүтээлийг тодорхойлсон байна.
Б.Дашнямын 100 гаруй бүтээлийг багтаасан, монгол, англи, япон хэл дээр тайлбартай эл цомог “Ин тер” болон бусад номын дэлгүүрт худалдаалагдаж буй.