Энэ сарын 21-нд Египетийн Каир хотноо “ABU Robocon” наадам найм дахь удаагаа болно. Манай улсаас оролцох багийг тавдугаар сард шалгаруулж МУИС-ийн “Юнител-2” баг эх орноо төлөөлөн Египетийг зорих эрхээ авсан.
“Пирамид барьж Робо хаан болцгооё” уриатай энэ тэмцээнд МУИС-ийн баг, тамир ид дөрөв дэх жилдээ Монгол Улсаа төлөөлөн оролцож байна. Тэд энэ сарын 13-нд 10 хүний бүрэлдэхүүнтэй эх нутгаасаа мордох аж.
Дашрамд дурдахад, манай улсад роботын анхны тэмцээн 2001 онд болж байжээ. Тэр үед дөрв өн сургуулийн долоон баг өрсөлдөж байсан бол энэ жил 15 сургуулийн 20 баг оюун ухаан, авхаалж самбаагаа сорьсон юм.
Ж.ХУЛАН