Кино ертөнцийн туульсийн хаан хэмээн өргөмжлөгдсөн Зак Снайдер домогт спартакчуудын тухай өгүүлэх "300" болон шилдэг тулаанчдыг дүрсэлсэн "Watchmen" киногоороо бидний танил болсон билээ.
Тэгвэл алдарт найруулагч Зак Снайдер "Sucker Punch" киноныхоо нээлтийн товыг зарлалаа. Аль 2007 оноос яригдаж эхэлсэн уг кино гуравдугаар сарын 25-нд IMAX хэлбэрээр дэлгэцнээ гарах юм байна.
Кино зохиолыг Стив Шибуяа туурвисан бол гол дүрүүдэд Эмили Бровнин, Ванесса Хадженс, Жена Малонь тогложээ. Үүнээс гадна Зак Снайдер тус киног бүтээхдээ "Watchmen" кинонд хамтран ажилласан уран бүтээлчидтэй хамтарсан байна.
Сонирхолтой нь тус кинонд Зак Снайдер өмнөх хоёр киноныхоо эффект болон баатруудыг ашигласан байна лээ. Кино ертөнцөд төрсөн шинэ туулийн талаар сонирхуулахдаа цаг хугацааны баримжаа алдагдана гэдгийг онцолмоор санагдлаа.
Киноны үйл явдал 1950-аад оны үед өрнөх бөгөөд “Цохилт” бүлгэмийн толгойлогч өөрийн дагавар охиноо сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлэх нэрийдлээр хүчээр хорино. Энэ бол зүгээр л охиныг үхэл рүү түлхэх гэсэн арга байлаа.
Охиныг эмнэлэгт очиход тархины цахилгаан эмчилгээнд (lobotomized) оруулах ажлыг хойд эцэг нь төлөвлөсөн байж. Охин энэ бүгдийг мэдээд, зугтахаар шийднэ. Гэтэл энэ аймшигт эмнэлгээс ганцаараа оргох боломжгүй тул хэн нэгний тусламж эрж хайдаг.