“Lionsgate” кино компани YouTube сайтын супер од Фредийн тухай кино бүтээжээ. Фред өөрийнхөө үзэл бодлыг өгүүлсэн кино бүтээж видео түгээлтийн YouTube сайтад байршуулдаг байжээ.
Харин өнөөдөр түүний бичлэгийг тогтмол үздэг хэрэглэгчийн тоо сая 960 мянгаас давсан байна.
Түүний энэ амжилтыг үнэлж телевизийн кино хийхээр болсон гэнэ. Уг кино “Fred : The Movie” нэртэй бөгөөд энэ сарын 19-нд нээлтээ хийх юм байна.
Кино зохиолыг Дэвид Гүүдмэн туурвисан бол Клей Вейнер найруулагчаар ажиллах юм. Сонирхуулахад Фред YouTube сайтад байрлуулсан бичлэгүүдээ ээжийнхээ камераар хийдэг гэнэ.