Зураач Ч.Ганбаатарын монгол ахуй, тэр дундаа монгол морьдын төрхийг цааснаа буулгасан бүтээлүүд Дүрслэх урлагийн музейд тавигдах гэж байна.
Тэрбээр өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнг Франц, Их Британи зэрэг Европын орнуудад гаргаж, эх орон, соёл, заншлаа сурталчилж байсан бөгөөд энэ удаа “Дүрэлз” нэртэй үзэсгэлэнгээ элэг нэгтнүүддээ сонирхуулахаар болжээ.
Занабазарын нэрэмжит музейд энэ сарын 3-наас гурав хоног үзэгчдийн хүртээл болох үзэсгэлэн Лондон хотын “Sacred Space” галерейд есдүгээр сарын 17-нд нээлтээ хийнэ.