Цохисон бөмбөг нь таван га газар хуйхалж, 150 гал сөнөөгч цуглуулсан явдал АНУ-ын Калифорни мужид гарчээ.
Ирвайн хотын “Shady Canyon” нэртэй гольфын талбайд бэлтгэл хийж байсан эрийн бөмбөг хаданд ойхдоо оч үсэргэж, улмаар гал авалцсан бөгөөд хэргийн эзэн өөрийгөө танилцуулахаас татгалзаж байгаа хэмээн барууны хэвлэлүүдэд мэдээлжээ.
Энэ тухайд тус хотын гал сөнөөх газрын дарга “Салхитай байсан учир түймэр дорхноо л гольфын талбайгаас ой руу дэгдсэн. Тиймээс нисдэг тэргээр ус асгаж, газар ухан зурвас гаргаж галыг унтраалаа.
Хэдийгээр өмнөд Калифорнийг хуурай уур амьсгалтай бүс нутаг гэдэг ч гольф тоглосноос болж түймэр гарсан тохиолдлыг би сонсож байсангүй” гэжээ.
У. Тэнүүн