Венецийн киноны наадмын хоёр дахь өдөр “Мирал” киног үзүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Гэвч уг киноны гол дүрд тоглосон Фреда Пинто, Уиллем Дефо нар хүрэлцэн ирээгүй аж.
Харин тухайн үдшийн олны нүд унагасан зочин нь загвар өмсөгч Наоми Кэмпбелл, түүний найз залуу Владислав Доронин нар байжээ.
Наоми Кэмпбелл 2008 оноос Доронинтой уулзаж эхэлсэн бөгөөд Оросын тэрбумтан, топ загвар өмсөгч хоёрын хурим Италийн алдарт Бурнуудын ордонд болж магадгүй гэж хэвлэлээр шуугиж буй.