ЗАСГИЙН ГАЗАР: Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо. Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ.
2025-10-28
Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилсон шийдвэр баталгаажив
УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, до¬тоод хэргийн сайдын албан тушаалаас Л.Мөнхбаатарыг чөлөөлж, Б.Энхбаярыг томилох тухай шийдвэрээ танилцуулав. Тэрбээр уг шийдвэрээ танилцуулахаар энэ сарын 1-нд УИХ-д хүргүүлсэн нь 24 хоногийн дараа сая нэг ажил хэрэг болжээ.
2025-10-27
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр /2025.10.15/ өглөө 08:00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэх болон танилцаж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
2025-10-15
Багш нарын үндсэн цалинг 2028 онд 3.5 сая төгрөгт хүргэх боломжтойг салбарын сайд хэллээ.
Ерөнхий сайд багш нарын үндсэн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэг сая 850 мянган төгрөг, хоёрдугаар хагасаас хоёр сая 500 мянган төгрөг болгох замаар 3.5 сая төгрөгт хүргэх боломжийг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болголоо. Түүнчлэн боловсролын салбарт ажиллагсдын цалин хөлсний бүтцийг шинэчлэн сайжруулах санал боловсруулах шаардлагатайг дурдлаа.
2025-10-09
Өвөл цахилгаан, дулааны хангамжтай холбоотой доголдол гарахгүй гэв
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “ДЦС-3” ТӨХК-д гарсан осолтой холбоотой техникийн асуудлыг шийдэх, сэргээн босгох ажлын явцын талаар тус компанид томилсон бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх танилцуулга хийжээ. Тэрбээр энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
2025-10-02