Төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, хяналттай болгоно
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгох зорилгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр ч журам баталжээ. Эдгээр нь төрийн байгууллагууд цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг байршуулж нийтлэх, үүнд нь хяналт тавих агуулгатай юм.
2026-02-05
ЗАСГИЙН ГАЗАР: Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн этгээдүүдээс ирүүлсэн саналыг санхүү, менежментийн чадавх, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник, технологи болон бусад шаардлагатай шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх чиг үүрэг бүхий дэд ажлын хэсгийн ажлын явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2026-01-28
Б.Чойжилсүрэн: Тог таслахгүй байхыг хичээе
Цахилгааны хязгаарлалт нэг цагийн дараа гайгүй болох байх. Нэг хэрэглэгчийн цахилгааныг 2 цагаас илүү хугацаагаар хязгаарлахгүй. Тог таслахгүй байхыг хичээе" гэх мэдээллийг өглөө.
2026-01-21
Ерөнхий сайд Давосыг зорилоо
Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалт өчигдөр Швейцарын Холбооны Улсын Давос хотноо “Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь (A Spirit of Dialogue)” сэдвийн дор эхэллээ. Энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх уг чуулганд оролцохоор Монгол Улсын Ерөнхий сайд өчигдөр эх орноосоо мордсон байна.
2026-01-20
Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Элчин сайд А.Н.Евсиков дээд, өндөр түвшний уулзалтуудын үеэр ярилцан тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр идэхтэй ажиллахаа илэрхийлж, 2026 онд Орос, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд соёл, спорт, хүмүүнлэгийн салбарын олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж буйг мэдээлэв.
2026-01-16
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн баталлаа
"Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн баталж, төлөвлөгөөтэй нийцүүлэн бүрээр салбар төлөвлөгөөг шинэчлэн баталж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, гамшгаас хамгаалах албаны болон аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
2026-01-14
“ХУРДАН” цэгээр төрийн 43 байгууллагын 451 үйлчилгээг цахимаар үзүүлж байна
Төрийн үйлчилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүн, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг шинэчлэх талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний жагсаалтыг ирэх сард багтаан салбарын хэмжээнд үйлчилгээ тус бүрээр нарийвчлан гаргахаар боллоо.
2026-01-14
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
-"Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Цэргийн дүйцүүлэх алба/ -“Төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө/ -“Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Нягтлан бодох бүртгэлийн болон худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч/
2026-01-14