Нэг сая дахь жуулчнаа нижгэр хүлээж авна гэв үү
Засгийн газар аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд 2023-2028 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарлаж, жилд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилт 2026 онд биелж, манай улс түүхэндээ анх удаа нэг сая жуулчин хүлээж авахад ойртоод буйг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлж, эл баярыг “Түүхэн мөчийг хамтдаа бүтээцгээе” уриан дор нижгэр тэмдэглэхээр төлөвлөснөө зарлалаа.
2026-11-06
Байгууллагаа луйвардсан “Омни капитал”-ын ажилтнуудын хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ
“Омни капитал” банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)ын Сонгинохайрхан салбарын захирлаар ажиллаж байсан Н.Шинэбаяр, зээлийн мэргэжилтэн Э.Төгөлдөр болон тэдэнтэй хамтарч ойр тойрныхоо олон хүнд мөнгө авч өгсөн гэх иргэн Ц.Бавуудорж нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцлээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс тэдэнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж өнгөрсөн найм дугаар сард гаргасан юм.
2026-11-06
Сурагчид стандартаас хэд дахин хэтэрсэн хүнд цүнх үүрч байна
МУБИСийн Боловсрол судлалын сур гууль, Боловсролын судалгааны хүрээ лэн гийнхэн хамтран “Монгол сурагчдын цүнх ний жингийн судалгаа” хийснээ өчигдөр танилцуулж, эмч, багш, эцэг, эх, сурагчдын төлөөллийг хамруулан “Хүнд цүнх хүүхдийн асуудал уу, эсвэл” нэртэй өргөн хүрээний бодлогын хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хүүхэд сургуульд мэдлэг боловсролтой болохын тулд суралцдаг ч түүнийг эзэмшихийн тулд өдөр бүр өчнөөн килограмм ачаа үүрч явааг, энэ нь эрүүл мэнд, өдөр тутмын тав тухад нь ноцтой эрсдэл учруулж буйг судлаачид он цоллоо.
2026-11-06
Э.Даариймаа дэлхийн аварга болжээ
Өмнөд хөршийн Шинтай хотод эхэлсэн даамын өсвөр, залуучуудын ДАШТ-ий залуучуудын ангилалд оролцож буй манай тамирчдаас Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа зургаа хожиж, хоёр тэнцэн нийт 14 оноо авсан амжилтаар үндсэн төрлийн тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө аваргалах болзлоо хангажээ.
2026-11-05
Б.Ганзориг шилдэг тамирчнаар тодорч, гран при шагнал гардлаа
Дэлхийн уламжлалт харвааны аварга шалгаруулах тэмцээн БНСУ-д үргэлжилж байна. Энэ удаа Монгол Улсаас 53 харваач 30, 70, 90, 145 метрийн зайд 38 орны 700 гаруй тамирчинтай өрсөлдөхөөр Ульсан хотыг зорьсон. Тэднээс Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул, “Их Богдын оргилууд” клуб, “Тэнгэрийн сум” багийн харваач, Азийн аварга Б.Ганзориг 30, 70 метрийн зайд нийлбэр оноо (337.41)-гоор хошой алтан медалийн эзэн боллоо.
2026-11-05
М.Төгсболд, Н.Болортуяа нар ДАШТ-ээс хүрэл медаль гардав
Энэтхэгийн Шинэ Дели хотод зохион байгуулж буй пара гар барилдааны 28 дахь удаагийн ДАШТ-д манай улсын баг оролцож, 65 орны тамирчидтай хүч сорьж байна. Маргааш өндөрлөх тус тэмцээнд эрэгтэйчүүдээс 55 кг-ын жинд “Omega аrmwrestling сlub”-ийн тамирчин М.Төгсболд хүрэл медаль хүртэв.
2026-11-05
Э.Цэндбаатар Мухаммад Якубовтой тулалдах нь
Гавьяат тамирчин, мэргэжлийн боксын рингэнд нэг ч ялагдалгүй яваа Э.Цэндбаатар (58.97 кг-ын жинд) ээлжит тулаанаа Тажикистаны боксчин Мухаммад Якубовтой АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотод энэ сарын 13-нд хийх нь. Мэргэжлийн боксын дэвжээнд 10 раунд тулалдах тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард хүч үзэхээр товлосон ч Якубов бэлтгэлийн үеэр бэртэл авч хойшилсон юм.
2026-11-05
ШУТИС-ийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн сүлжээ лаборатори байгуулах нь
Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНТУ-ын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөр зохицуулагч Али Куртыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Тус байгууллага нь манай ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд тусгай хэрэгцээт суралцагчдад зориулсан анги танхим, ШУТИС-д жазари лаборатори байгуулан, тэгш хамран сургах орчныг бүрдүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.
2026-11-05
Автобусны хүртээмж, хүлээгдлийг зохицуулах шуурхай штаб ажиллуулж эхэлжээ
Цаг агаар хүйтрэхийн хэрээр нийслэлийн нийтийн тээврийн хүртээмж муудаж, хүлээгдлийн хугацаа уртассаар байгааг иргэд сүүлийн үед ихээхэн шүүмжилж буй. Тэгвэл Нийтийн тээврийн бодлогын газраас автобусны хүртээмж, хүлээгдлийг зохицуулах чиг үүрэг бүхий шуурхай штаб ажиллуулж эхэлснээ мэдээллээ.
2026-11-05
Дадал, Хурх орчмын цахилгааны тулгууруудыг аюулгүй болгожээ
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийнхан цахилгаан түгээх сүлжээний аюулгүй байдлыг хангаж, шувуудыг хүчдэлд цохиулах, бэртэж гэмтэх эрсдэлээс сэргийлэхийн тулд Хэнтий аймгийн Дадал, Хурх орчмын 10 болон 15 кВт-ын агаарын шугамын тулгууруудыг шинэчилжээ.
2026-11-05
Гаалийн барааны ангиллыг дэлхийн cтандартаар анх удаа хийнэ
Монголын гаалийн байгууллагаас Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-тай хамтран “Барааны ангиллын үйл ажиллагаанд онош зүйн шинжилгээ хийх-Чадавхыг бэхжүүлэх” сэдэвт үндэсний сургалт, семинарыг эхлүүлжээ. Уг арга хэмжээ нь гаалийн байгууллагын барааны ангиллын тогтолцоо, эрх зүйн орчин, хүний нөөц, мэдээллийн системийг ДГБ-ын аргачлалаар анх удаа цогцоор нь оношлон үнэлж мөн олон улсын стандарт, сайн туршлагад нийцсэн зөвлөмж боловсруулж, шинэчлэл нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм байна.
2026-11-05
Өндөр гэгээний бага насны хөргийг анх удаа дэлгэв
Монголын шашин, соёл, бичиг үсгийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэн их дүйчэн өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан төрт ёс, үндэсний тусгаар тогтнол, соёлын үнэт өвийн нэг болох соёмбо үсгийг зохиосны 340 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо үсгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг Зүүн Хүрээ Дашчойлин хийдэд зохион байгуулав.
2026-11-05
ОБЕГ-ын барилгын зургийн хяналт хариуцсан албан тушаалтан хахууль авсан хэрэгт холбогджээ
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрөгч долоо хоногт эрүүгийн 1029 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 29-ийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлжээ. Тэдгээрийн дунд нийтийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан бусдаас удаа дараагийн үйлдлээр хахууль авч байсан нэг бус хэрэг багтсан юм.
2026-11-05
Манайхан ээлжит тулаанаа гурван улсад өрнүүлнэ
Монголын холимог тулааны “Mongol fighting championship” тэмцээнийг АНУ-ын “Dragon house” холбоотой хамтран Сан Франциско хотын “Кезар павильон” ордонд энэ сарын 14-нд зохион байгуулна. Эл тэмцээний оргил тулаанд “MGL-1” холбооны аварга, Хилийн цэргийн хошууч Д.Батсүмбэрэл, АНУ-ын тамирчин Брэндон Олсентой хагас дунд жингийн аваргын бүсний төлөө тулалдах юм.
2026-11-05
Цацрагийн хяналтын таван үйлчилгээг цахим системд нэвтрүүлсэн гэв
Цөмийн технологийг эрүүл мэнд, судалгаа шинжилгээ, хил, гаалийн аюулгүйн үзлэг, геологи хайгуул болон аж үйлдвэрийн салбарт өргөнөөр хэрэглэх болсонтой холбогдуулан цацрагийн үүсгүүр ашиглагч байгууллагын тоо улам өсөж буй аж. Тиймээс Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас цацрагийн аюулгүй ажиллагааг хангуулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор цацрагийн хяналттай холбоотой дараах таван үйлчилгээг E-Business.mn системд нэвтрүүлснийг өчигдөр танилцууллаа.
2026-11-05
Намынхаа ялагдлыг Трамп хүлээв
АНУ-ын завсрын сонгууль энэ сарын 3-нд болов. Энэ сонгуулиар америкчууд Төлөөлөгчдийн танхимын бүрэлдэхүүнийг бүрэн шинэчилж, Сенатын гишүүний гуравны нэгийг сольж, 50 муж улсынхаа 36-гийнх нь амбан захирагчийг өөрчлөх байв. Хэрэв ардчилагчид Конгресст олонх болчихвол Ерөнхийлөгчийн аливаа санаачилга дэмжигдэхгүй, түүгээр ч барахгүй өөрт нь итгэл үзүүлэх, эсэх асуудлаар санал хурааж ч болох эгзэгтэй.
2026-11-05
“Хэрлэн гол 2007 оны их хуурайшилтын жилд 200 хоног тасарсан”
МУИС болон АНУ-ын Колумбын их сургуулийн уур амьсгал, ойн судалгааны мэргэжлийн багийнхан Хэнтийн нуруунаас эх аван урсдаг Хэрлэн голын сав газрын өнгөрсөн 378 жилийн урсцын судалгааг хийж, эрдэм шинжилгээний өгүүллээ олон улсад хэвлүүлээд байна. Тэд олон жилийн турш хээрийн ажиглалт, усны хэмжилт, лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд судалгааны үр дүнд голын сав газрын дагуу ургасан хөгшин моддын цагаригт уур амьсгал, чийгшил чухал үүрэг гүйцэтгэснийг онцолжээ.
2026-11-05