Улаанбаатарт 11 хэм дулаан байна
Өнөө, маргаашдаа говь, талын нутгаар салхи, шуургатай, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 11, шөнөдөө 2 хэм дулаан байна.
2023-05-03
Энэ онд 2313 гадаад иргэнд оршин суух зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар 2023 оны дөрөвдүгээр сард 4893 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 719 гадаадын иргэнд виз, 25 улсын 1456 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2336 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 761 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ.
2023-05-02
Япон Улсын Гадаад хэргийн сайд М.Акимото Монголд ажлын айлчлал хийж байна
Түүнчлэн дэд сайд М.Акимото Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2023-2024 онд хэрэгжүүлэх “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурав. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлснээс хойш манай улсын 415 залуу боловсон хүчин Япон Улсын Их, дээд сургуулийн магистр, докторантурын сургалтад хамрагдсан бөгөөд энэ онд Япон Улсын Засгийн газар уг хөтөлбөрт зориулан 266 сая иений санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн болно.
2023-05-02