“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийг хэрэгжүүлнэ
2023 оны гуравдугаар сарын 2-ны өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.
2023-03-02
БНСУ-руу илгээх илгээмжийн үнэ 1 кг нь 2.5 ам.доллар болж, буурчээ
Улаанбаатар хотоос Сөүл хот руу 7 хоногт 44 нислэг үйлдэж байсан бол одоо БНСУ-ын Бусан, Тэгү, Мёонг зэрэг 4 хот руу 80 удаа буюу өдөрт 11 нислэг хийж байна. Мөн карго нислэгийн тоог нэмснээр 1 кг ачааны үнэ 7 ам.доллар байсныг 2.5 ам.доллар болгож бууруулсан талаар ЗТХЯ-аас мэдээллээ.
2023-03-01
"Харилцан хүндэтгэе" үндэсний аяныг өнөөдрөөс эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аяныг өнөөдрөөс эхлүүллээ.
2023-03-01
ЗТХЯ: Хуурай боомт байгуулахад НҮБ-тай хамтарна
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.02.28/ Нэгдсэн Үндэстний байгууллагын /НҮБ/ Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Хат. Армида Алисжабанатай уулзаж, хуурай боомт байгуулах, томоохон төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар тохирлоо.
2023-02-28