"Дэлхийн экспортыг дэмжих форум"-ыг Монгол Улсад зохион байгуулна
Олон улсад зарлах арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Б.Түвдэндорж , Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа нар мэндчилгээ дэвшүүлж, НҮБ-ын талаас Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Кок Хамилтон, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Винод Ахужа нар мэндчилгээ дэвшүүлж оролцов.
2023-02-17
Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний аваргуудаа шалгаруулжээ
Тэмцээнд нийт 6 тасаг оролцож гарааны өмнөх ажиллагаа, 10 км гүйлт, тактик, мөлхөлт, хөнөөлийн голомт, гранатын талбай, цэргийн байр зүй, химийн норматив гэсэн төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.
2023-02-16
Монгол Улс Катар Улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэлээ
Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Катар Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын ерөнхийлөгч Мухамед Фале Ал Хажритай уулзаж, агаарын харилцааны асуудлаар санал солилцож, хоёр улсын үндэсний агаарын тээвэрлэгчдийг томилсон “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
2023-02-13