Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Монголоос Казахстан улс руу шууд нислэг үйлдэж буй компаниудын тоог нэмнэ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Габит Койшибаевыг хүлээн авч уулзлаа.
2023-01-10

НҮБ-ын Хүүхдийн Сан цар тахлын хариу арга хэмжээнд 2.9 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ

Монгол дах НҮБ-ын Хүүхдийн Сангаас Монгол Улсын КОВИД-19 цар тахлын цаашдын бэлэн байдал, хариу арга хэмжээнд зориулж 2.9 тэрбум төгрөгийн нэмэлт тусламж үзүүллээ.
2023-01-09

БНСУ-аас Монгол Улсад суух шинэ Элчин сайд иржээ

Энэ өдөр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ким Жон Гү-той уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.
2023-01-09

Шатар сонирхогчдын улсын аварга өнөөдөр тодорно

Шатар сонирхогчдын улсын аварга өнөөдөр тодорно
2023-01-08

Замын-Үүд боомтоор зорчигчийн хөдөлгөөнийг нээлээ

Замын-Үүд боомтын зорчигч тээврийн цогцолборын барилга байгууламж болон барилгын дотор, гадна засал, инженерийн шугам сүлжээ, зам тохижилтын ажлууд дуусжээ. Нийт 19.72 га талбайн бүтээн байгуулалтын ажлыг улсын комисс хүлээн авлаа.
2023-01-08

БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатартад агаар бохирдолд анхаарал хандуулахыг үүрэг болгов

Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын дэд сайдаар М.Ганбаатарыг томилсон. Тэрбээр өнөөдөр /2023.01.06/ үүрэгт ажлаа хүлээн авлаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ шинээр томилогдсон дэд сайд М.Ганбаатарт агаар, ус, хөрсний бохирдлын асуудалд анхаарал хандуулж, үүсээд буй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, байгаль орчны хяналтыг сайжруулж,  ажилдаа шуурхайлан орох үүрэг болгов.
2023-01-06

ТАНИЛЦ: Эрээн хотод монгол иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын нэрс

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн гурван жилийн дараа буюу энэ сарын 8-ны Ням гаргийн 08:00 цагт нээнэ. Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадын иргэд зорчоогүй учраас хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаагүй ч монгол иргэдийг хүлээж авахаар 22 зочид буудлыг бэлджээ.
2023-01-06

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний тасалбар дууссан гэх мэдээлэл худлаа

"Улаанбаатар төмөр зам" компанийн мэдээллийн ажилтнаас энэ талаар тодруулахад "Улаанбаатар-Эрээн чиглэлд коронавирус гарснаас хойш нэг ч галт тэрэг зорчоогүй. Харин Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний тасалбар дууссан гэдэг нь ташаа мэдээлэл. Тасалбар хэвийн борлуулж байна" гэв. 
2023-01-06

Хүүхдийн мөнгийн энэ сарын 20-ны өдрөөс олгоно

Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан. Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан. Иймд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс олгоно.
2023-01-06

Есөн метр хиймэл мөсөн хана байгуулж, бэлтэл хийж байна 

Увс аймгийн Онцгой байдлын газраас Увс-спорт авиралтын холбоотой хамтран “Тэрэм хад” хэмээх газарт 9 метр хиймэл мөсөн хана байгуулж, хурдны болон техникийн авиралтын дадлага сургуулийг зохион байгууллаа.
2023-01-05

Гадаад орчны цацрагийг илрүүлэх боломжтой боллоо

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн  Цацраг, химийн лаборатори нь “Атомтех 6101С” спектрометр багажаар орчны гамма болон нейтрон цацрагийг хэмждэг боллоо.
2023-01-05

Замын-Үүд эрээн авто замын боомтын үйл ажиллагаа сэргээнэ

ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН АВТО ЗАМЫН БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА СЭРГЭЭЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ
2023-01-04

Засгийн газар хүүхдийн 100,000 төгрөгийг хэрхэн олгох тухай журмыг хэлэлцэхээ хойшлуулжээ

Хүүхдийн мөнгийг энэ оноос эхлэн нийт хүүхдийн 90 гаруй хувьд олгохоор болсон. Гэхдээ ямар өрхийн хүүхдүүдэд сар бүр 100,000 олгох нь одоогоор тодорхойгүй байна. Уг нь өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх байсан боловч хойшлуулахаар болжээ. 
2023-01-04

Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээхээр болжээ

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээхээр болжээ. Энэ талаар ГХЯ-наас өнөөдөр 14:00 цагт олон нийтэд мэдээлэхээр хэвлэлийн хурал зарласан байна.
2023-01-04

ТАНИЛЦ: БНХАУ руу зорчиж буй иргэдийн анхаарах зүйлс

БНХАУ-ын Засгийн газар 2023 оны нэгдүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Хятад руу зорчих иргэдэд зориулан авах түр арга хэмжээний тухай мэдэгдлийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас олон нийтэд зарлаад байна.
2023-01-03

Согтуугаар машин баривал 10 сая төгрөгөөр торгоно гэдэг худал мэдээлэл

Согтуугаар машин баривал 10 сая төгрөгөөр торгоно гэсэн мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ асуудлаар ЦЕГ-аас тодруулахад дараах мэдээллийг өглөө.
2023-01-03

Цэргийн бүртгэл энэ сарын 4-20-ны хооронд болно

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас цахимжуулалтад анхаарч байна. Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 4-20-ныг дуустал болно. Орон нутгийн засаг захиргааны нэгж буюу дүүрэг, хороонд давхар бүртгэл хийнэ.
2023-01-03

3,3 тэрбум төгрөгийн маргаанд, шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэжээ

“Х” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэл гаргасан.
2023-01-03