Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Олон нитийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Олон нийтийн цагдаагийн сул орон тоог нөхөн хангах чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс Нийслэл хотод ажиллуулах олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтыг 2023 оны нэгдүгээр сарын 02-ны өдрөөс хоёрдугаар сарын 03-ны өдрийг хүртэл бүртгэж, сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар төлөвлөсөн тул болзол шалгуурыг хангасан иргэд өөрийн харьяа оршин суугаа газрын Цагдаагийн газар, хэлтэст холбогдох материалыг бүрдүүлж өгнө үү.
2023-01-02

ШУА-ийн Биологийн хүрээлэнд 317 сая төгрөгийн төхөөрөмж өгчээ

БОАЖЯ болон Ойн газар нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар ногоон технологид шилжих зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажилд Биологийн хүрээлэнгийн судлаачид олон жилийн судалгаан үр дүнд гарсан инновац шингэсэн бүтээгдэхүүнээр хамтран ажиллах боломжтой болох юм.
2023-01-02

Орон сууцны болон оюутны төлбөрийн буцаан олголтын материал хүлээн авч эхэллээ

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ хөнгөлөлт, буцаан олголтын материалыг жил бүрийн нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлдэг. Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш орон сууц худалдан авсан, хувьдаа амьдран суух орон сууц барьсан иргэн 6 сая хүртэлх төгрөгийн эдлэлт авдаг болсон.
2023-01-02

Дулаан, цахилгааны хосолмол эх үүсвэр барьж байгуулна

Боловсруулсан саналын нэг хувилбар нь дулааны 400 Гкал/ц, цахилгааны 250 МВт чадал бүхий дулаан, цахилгааны хосолмол эх үүсвэр барьж байгуулах шийдэл байв. Зөвлөлийн гишүүд холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал шүүмжийг тусган ажиллалаа.
2022-12-29

"Монгол Жангүм" Алтангадас одон хүртлээ

Олон нийтэд "Монгол Жангүм" нэрээр танигдсан Алтангэрэлийн Одончимэг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "АЛТАНГАДАС " одонгоор шагнагдлаа. Тэрбээр, "27 жилийн хугацаанд өрхийн үйлдвэрлэлийг сайжруулахаар цаг наргүй хөдөлмөрлөж буйг минь дэмжиж үнэлсэн Монголын төр болон ард түмэндээ баярлаа" хэмээжээ.
2022-12-28

Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдаа урамшууллаа

Энэ журмын дагуу тав дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаа болон гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, олон улсад албаны нэрийг гаргахад эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон дөрвөн алба хаагч тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.
2022-12-28

 “Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр төлөвлөж байна”

 БНХАУ ирэх сарын 8-наас хилээ нээнэ гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Үүний дагуу манай улс ч харилцан хилээ нээж, ачаа тээвэр хэвийн үргэлжлэх үү гэдэг нь олны анхаарлын төвд байгаа
2022-12-28

Хүмүүжигч Э: Ёс заншлаа шингээсэн өвөрмөц брэнд бүтээгдэхүүн урлана

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд “Керамик эдлэл урлаач” мэргэжлээр суралцсан анхны 14 хүмүүжигчид Чадамжийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа 429 дүгээр хаалттай хорих анги-Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 2022 оны 12 дугаар сарын 23-нд боллоо.
2022-12-28

Гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг олон нийтэд нээлттэй харуулна

Гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг олон нийтэд нээлттэй харуулна
2022-12-28

Төв банк энэ онд 22.5 тонн алт худалдан авчээ

Төв банк оны эхнээс энэ сарын 22-ны өдрийн байдлаар 22.50 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
2022-12-28

Цагдаагийн алба хаагчдыг нэг сарын цалингаар нь урамшуулжээ

Цагдаагийн алба хаагчдыг нэг сарын цалингаар нь урамшуулжээ
2022-12-27

Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээний стандартын төслийг хэлэлцэв

Хүүхдийн хөгжлийг дэмжих үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага, стандартын төсөл боловсруулсныг хэлэлцүүлж, санал тусгах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний өнөөгийн байдалд хийсэн судалгааны тайлан, үйлчилгээний зураглалыг танилцуулах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
2022-12-26

ТАНИЛЦ: Мэргэжилийн хяналтын газрын ажлыг дараах яам, байгууллага хариуцна

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн. Улмаар хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд руу шилжүүлж байгаа бөгөөд та бүхэн Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан дараах чиглэлүүдээр 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн холбогдох яамд руу хандаарай.
2022-12-26

ОБЕГ-т 10 жил ажилласан ахлагчийг 2 өрөө байраар шагнажээ

ОБЕГ-т 10 жил ажилласан ахмадыг 2 өрөө байраар шагнажээ
2022-12-26

Пүрэв гарагт бүх нийтээр амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуульд зааснаар 12 дугаар сарын 29-ний пүрэв гарагт бүх нийтээр амарна. Учир нь 12 дугаар сарын 29-нд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой тохиож байгаа билээ.  
2022-12-26

Газартай холбоотой 70 төрлийн үйлчилгээг цахимаар авдаг болжээ

Газартай холбоотой 70 төрлийн үйлчилгээг цахимаар авдаг болжээ
2022-12-25

Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Элчин сайд Л.Саянаа Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
2022-12-23

“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийн гэрээнд гарын үсэг зурав

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.
2022-12-23