Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Ихэнх нутагт хуурайшилтын зэрэг нэн их, их байна

Цаг уурын байгууллагын энэ сарын 28-ны мэдээллээр нийслэлийн нутаг дэвсгэр хуурайшилтын дунд зэрэгтэй гарчээ. Харин Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нийт, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгийн хойд, Булганы баруун, Төв аймгийн баруун өмнөд, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээр хуурайшилт нэн их байна.
Өчигдөр 10 цаг 30 мин

Монгол орны бэлчээрийг үнэлэх, ашиглалтыг тогтоох төсөл NASA-ийн хөтөлбөрт сонгогдлоо 

Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн ерөнхий газар болон Монголын гео мэдээллийн холбооныхон АНУ-ын Висконсин-Мадисоны их сургуулийн Байгаль хамгаалал, тогтвортой байдлын орон зайн шинжилгээний лабораторийнхонтай 2024 оноос судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд хамтарсан багийнхан бэл­ чээрийн газрын доройтол, өөрчлөлтийг хянах мониторингийн өгөгдөл, мэдээлэлд дүн шинжилгээ түлхүү хийж иржээ.
Өчигдөр 09 цаг 30 мин

Авто засварын 616 газраас экологид сөрөг нөлөө үзүүлэхүйц 2287 зөрчил илрүүллээ

БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын болон нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж дуусан, дүгнэлтээ өчигдөр гаргалаа.
Уржигдар 17 цаг 30 мин

Т.Даваадалай: Би ажил албан тушаалаа өгч байгаад шалгуулахад бэлэн байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай цаг үеийн асуудлаар тайлбар өглөө. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Цагдаагийн газраас надтай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргасан учраас тайлбар өгье. Би цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны нууцыг прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэсгээр олон нийтэд мэдээлэх хуультай байдаг.
Уржигдар 16 цаг 40 мин

Энэ онд таван аймагт нарны станц ашиглалтад орно

Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. “Энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар тогтнолоо дархлан баталгаажуулах цогц шийдэл” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр хэллээ. 
Уржигдар 16 цаг 00 мин

Туулын хурдны замыг хэлэлцэнэ гэсэн ч А.Баяр захирамждаа тусгаагүй байжээ

Энэ сарын 27-ны 10.00 цагт болох байсан нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдааныг нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр хойшлуулж, МАН-ын бүлэг буюу олонх гишүүдийн саналаар ээлжит бус хуралдаан зохион байгуулсан билээ. Ээлжит бус хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярыг огцруулсан.
Уржигдар 15 цаг 41 мин

Төв талбайн “нурууг амраах” нь бололтой 

Манай сонин өнгөрсөн жилийн хавраас л өнөөдрийг хүртэл “Д.Сүхбаатарын талбайг чөлөөл”, “Төв талбайг тайван байлгаад өг, Х.Нямбаатар аа” гэх зэргээр бичиж, хотын даргад байнга шаардлага тавьсаар ирсэн билээ.
Уржигдар 13 цаг 00 мин

Ерөнхийлөгчийн суудлаа Ерөнхий сайдын албаар солив 

Энэ сарын 19-нд Болгар улсад парламентын сонгууль болж Ерөнхийлөгч асан Румен Радевийн тэргүүлсэн зүүн төвийн “Дэвшилт Болгар” эвсэл маргааш өглөө нь саналын хуудасны 97.5 хувийг тоолоход 44.7 хувийн санал авч Үндэсний хурлын 240 суудлын 130-ыг нь авахаар болчихсон байв. Тэгэхдээ аливаа гол өөрчлөлт хийхэд парламентын гуравны хоёрын дэмжлэг хэрэгтэй, үүний тулд эдний эвсэлд улс төрийн бусад хүчний дэмжлэг хэрэгтэй болно.
2026-04-28

Шар шороон шуурганы эсрэг санаачилга эхлүүлжээ 

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-ын 82 дугаар чуулганы хүрээнд “Хэнийг ч орхигдуулахгүй: Шар шороон шуурганы эсрэг бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт арга хэмжээ Бангкок хотноо болов. Уг арга хэмжээг НҮБ-ын ESCAP, Гурван талт хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга нарын газар болон Монгол Улс хамт­­­ран зохион байгуулж, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах санаачилгыг албан ёсоор эхлүүллээ. 
2026-04-28

А.Баяр: НИТХ нь Ерөнхий сайд, Засгийн газар, иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж болохгүй

НИТХ-ын ээлжит бус хуралдаан өчигдөр хуралдаж НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах шийдвэр гаргасан. Тэгвэл А.Баяр өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр, "Нэн түрүүнд хуралдааныг хойшлуулах захирамж гаргасан талаар мэдээлэл өгье.
2026-04-28

Ховд аймагт уржигдар газар гурван удаа хөдлөв 

Ховд аймгийн Зэрэг сумын нутагт уржигдар газар 3.9-5.5 магнитудын хүчтэй дараалан гурван удаа хөдөллөө. Тодруулбал, эхний 5.5 магнитудын хүчтэй чичирхийлэл уржигдар 12.23 цагт бүртгэгдсэн бөгөөд голомт нь тус сумын төвөөс зүүн урд зүгт 26 км, Мөстөөс зүүн хойд зүгт 28 км-ийн зайд байв.
2026-04-28

Монгол, Орос, Хятадын уламжлалт баяраар хилийн зарим боомтыг хаах нь 

Хилийн боомтуудын энэ оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас танилцууллаа. МонголОрос, Монгол, Хятадын хилийн зарим боомтыг тодорхой хугацаанд түр хаахаар болжээ.
2026-04-28

Олимпиадад шалгарсан 11 сурагчид ШУТИС 30-100 хувийн тэтгэлэг олгох нь 

“Ирээдүйн инженерүүд-2026” улсын дөрөвдүгээр олимпиадын шагнал гардуулах ёслол өчигдөр ШУТИС-д боллоо. ШУТИС-ийн нэрэмжит тус олимпиадыг дөрвөн сарын хугацаанд гурван үе шаттайгаар ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийнхны дунд зохион байгуулжээ.
2026-04-28

Өнөөдөр дараах газруудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ний өдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийг танилцуулж байна. Тодруулбал,  Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Налайх дүүргүүдэд цагийн хуваарийн дагуу цахилгаан хязгаарлана.
2026-04-28

Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Төслөөр нийт 85 нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 69 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа юм.
2026-04-28

Гаалийн байцаагч 50 сая төгрөг хахуульд авч үйлдэл дээрээ баригдав

Гаалийн ерөнхий газрын албан тушаалтан Д.Н-ыг өнгөрсөн ням гаргийн 20.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдаас багагүй хэмжээний хахууль авч байх үйлдэл дээр нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулж, хойшлуулшгүйгээр баривчиллаа.
2026-04-28

Д.Сүхбаатарын талбайд барьсан асрыг буулгана

Нийслэлээс зохион байгуулах хаврын арга хэмжээтэй холбоотойгоор Д.Сүхбаатарын талбайд жил бүр асар барьдаг. Төв талбайд "UB food" хоолны өдөрлөгөөс эхлээд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон “Нийслэлийн хөгжлийн 2040 он хүртэлх бодлого”-ын хүрээнд соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн соёлын боловсролыг дэмжих, үндэсний өв соёлыг хамгаалах зорилтуудыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
2026-04-28

Т.Даваадалайг “Улаанбаатар метро” төслийн хөрөнгөөс завшсан хэрэгт шалгаж байна 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн гэр, албан өрөөнд өнгөрсөн ням гарагт ЭЦАны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан нэгжлэг хийж, улмаар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулав.
2026-04-28