Г.Ариунбуян: Иргэдийн түрээсийн зардалд 1.4 тэрбум төгрөг зарцуулна
Баянзүрх дүүргийн 26-р хороонд болсон дэлбэрэлтийн үеэр 60 айлын орон сууц өртсөн. Эдгээр иргэний байрыг нь засварлах хүртэлх түрээсийн зардалд 1.4 тэрбум төгрөгийг зарцуулна. Үүнийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар өнөөдрийн ээлжит хуралдаанаар шийдэрлэлээ.
2024-01-25
Иргэн: Хулгай хийдэг шигээ ажлаа хийгээд өгөөч
БЗД-ийн 13-р хорооны иргэд 14 дүгээр сургуулийн дэргэд байрладаг “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Арав гаруй жилийн өмнө баригдсан тус ШТС-ын асуудлыг эхнээс нь хөндөж, хөөцөлдсөн боловч үр дүн гараагүй байна.
2024-01-25
ТЦА: 22 настай жолооч гарцаар гарч явсан гурван явган зорчигчийг мөргөжээ
Монгол Улсын Консерваторийн зам дагуу ноцтой осол гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 36 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Хөгжим бүжгийн сургуулийн арын замд “Зам тээврийн осол гарсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
2024-01-24
12 айлд газар олгохын тулд хахууль авсан даргыг шүүхэд шилжүүллээ
Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын II албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвадорж, түүний эхнэр Н.Анхтуяа, иргэн Г.Цэвэлмаа тэргүүтэй хүмүүсийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Газрын албаны энэ эрх бүхий албан тушаалтан эхнэртэйгээ урьдчилан үгсэн тохиролцож хамтран, нэр бүхий 12 иргэнд газар эзэмшүүлэх эрх олгосныхоо хариуд 43 сая 200 мянган төгрөгийн хахууль авсан аж. Харин тэдэнд Г.Цэвэлмаа тэргүүтэй иргэд газар эзэмших гэрчилгээ гаргуулахын тулд хахууль өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон гэнэ
2024-01-24
Бусдыг дээрэмдсэн бүлэг этгээдийг илрүүллээ
"Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
2024-01-23