Шимтгэлээс чөлөөлөгдөх хүсэлт гаргах насыг 55-60 болгожээ
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийг өчигдөр эцэслэн батлав. Энэ нь Б.Түвшин, А.Ариунзаяа тэргүүтэй хоёр тусдаа хэсэг гишүүн болон Засгийн газраас өргөн барьсныг нэгтгэсэн хувилбар юм. Энэ талаар төсөл санаачлагч гишүүд мэдээлэл хийлээ. Эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу аливаа албан байгууллага нийт ажилтныхаа хоёр хувьд тэнцэх ахмад настан ажиллуулах үүрэгтэй аж. Мөн 65 нас хүрсэн ахмад ажилтан өөрөө хүсвэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлүүлэх хүсэлт гаргах эрхтэй юм байна.
2026-07-03
Дээд шүүх ИЗНН-ын маргааныг цэгцэллээ
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, Иргэний зориг, ногоон нам (ИЗНН)-ын дүрмээ бүртгүүлэх гэсэн дарга Б.Батбаатарынх нь өргөдлийг Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн бүртгэлээ. Харин энэ оны гуравдугаар сарын есөнд болсон тус намын Онц их хурлаас сонгогдсон гэх дарга Р.Батболдоос ирүүлсэн “Намын даргаар сонгогдсон болон дүрмийн өөрчлөлтийг шинэчлэн баталсныг бүртгүүлэх” тухай өргөдөл, нэмж гаргасан тайлбарыг нь хэлэлцээд “Намын дүрэмд заасан журмын дагуу явагдаагүй” хэмээн бүртгэхээс татгалзсан байна.
2026-07-03
Сөрөг хүчний санаачилсан хуулиудыг Засгийн газар “саармагжуулсан” гэв
АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр УИХ дахь бүлгээс нь төрийг цомхон байлгах, бизнес эрхлэгчдэд эдийн засгийн эрх чөлөө олгох, татвар бууруулах, засаглал хоорондын эрх мэдлийн хуваарилалт алдагдсаныг засах зорилгоор санаачилсан хуулиудаасаа танилцуулав. Эдгээрийн заримыг хэдэн парламент дамнуулан хэлэлцэхгүй байгаа, заримыг нь Засгийн газраас ижил агуулгатай төсөл оруулж ирж, “саармагжуулсан” тухай тэд ярьсан юм.
2026-07-03
Наадмын хөтөлбөр гарлаа
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадам цөөн хоногийн дараа болно.
2026-07-03
Осолд өртсөн нэг цэрэг эдгэрч, албаа хааж буй бол нөгөөгийнх нь бие сайжирчээ
Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байрлалд өнгөрсөн сарын 9-нд болсон гардан тулааны үзүүлэх тоглолтын үеэр цэргийнхоёр алба хаагч машинд дайруулсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Уг ослыг Төв аймаг дахь Цагдаагийнгазрынхан шалгаж буй бөгөөдхугацаат цэргийн алба хаагчийн нэг нь хүнд, нөгөө нь хөнгөн гэмтэж, Цэргийнтөв эмнэлэгт хүргүүлсэн юм.
2026-07-03
Ирэх оны нэгдүгээр улиралд инфляц 9.2 хувь болж магадгүй нь
Банкнуудын эдийн засагч, их, дээд сургуулийн багш, судалгааны болон үнэт цаасны компаниудын нийт 19 шинжээчийн дунд явуулсан макро эдийн засгийн төсөөллийн судалгааны үр дүнг Монголбанкнаас танилцууллаа. Үүнд ирэх оны I улиралд бодлогын хүү бага зэрэг буурч 11.7, инфляц 9.2, зээлийн хүү өнөөгийн түвшинд буюу 17.5 хувьд хадгалагдах төлөвтэй гэж тэд үзжээ.
2026-07-03
Голд живж байсан хүүхдийг эсэн мэнд гаргажээ
Онцгой байдлын албанд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, “Мишээл” экспогийн урд талд “Туул” голын усанд хүүхэд живж байна гэсэн дуудлага өчигдөр (2026.07.02) 17:48 цагийн орчимд иржээ.
2026-07-03
Эрсдэлтэй, стандартын шаардлага хангахгүй орчин багачуудыг өрөөнд нь “түгжиж” байна
Хадаас нь цухуйж, төмөр ёрдойсон хуучин сандал. Хажууханд нь архины хагарсан шил, ундааны сав, тамхины иш хөглөрнө. Тэрхүү сандал дээр шөнө дүлээр хэн сууж, юу хийдгийг орчны байр байдлаас төвөггүйхэн уншиж болмоор. Үүнээс хэдхэн алхмын зайд хоёр жаал хүү эвдэрч муудсан савлуур дээр зэрэгцэн сууж, эргэн тойрноо ч анзаарах сөхөөгүй, гар утасныхаа дэлгэцийг ширтэнэ.
2026-07-03
БЗС-гийн Ажлын албаны дарга асан Д.Гардийг 15 сая төгрөгөөр торголоо
Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гардид холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, ажилдаа хариуцлагагүй хандсан гэдгээ илэрхийлсэн бөгөөд хурал нь ч шуурхай болсон юм.
2026-07-03
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох харваачид
Монголын морьт харваачдын холбооноос чансаа тогтоох тэмцээнийг анх удаа зохион байгуулж, Киргиз улсад болох Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд эх орноо төлөөлөн оролцох шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчныг сонгон шалгаруулав.
2026-07-02
Дайн, хэлэлцээр хоёр давхацсаар
Иран дахь дайныг түр зогсоох сэдэлтэй гал зогсоох тухай хоёр долоо хоногийн тохиролцоо Ливан руу Израил довтолсны хариуд Ормузын хоолойг Тегеран дахин хаасны дараа эмзэг болоод явчихав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч гал зогсоох тохиролцоогоо Тегеран бүрэн биелүүлэх хүртэл Америкийн цэрэг “байрандаа байх болно” гэж мэдэгдлээ.
2026-07-02
Г.Уянтөмөр шилдэг шүүгч, Х.Билгүүн шилдэг дасгалжуулагчаар шалгарчээ
Гавьяат дасгалжуулагч С.Ган-Эрдэнийн нэрэмжит таеквондогийн бага нас, өсвөр үе, залуучуудын УАШТ-д 55 клубийн 1100 тамирчин оролцож, ур чадвараа сорив. Өсвөр үеийнхний ангилалд эрэгтэйчүүдээс “Ti¬gers”-ын Б.Төгсбаатар, эмэгтэйчүүдээс Ховд аймгийн “Эрин” клубийн М.Маргад шилдэг тамирчнаар шалгарлаа.
2026-07-02
Шүлхий өвчнөөс сэргийлж 21 замд хөдөлгөөнт эргүүл гарчээ
Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ажиллах 10 хяналтын пост, баталгаат бус замд 21 хяналтын пост байгуулан ажиллуулах захирамжийн төслийг боловсруулжээ.
2026-07-02
Иений ам.доллартой харьцах ханш 40 жилийн хамгийн доод түвшинд хүрэв
Японы иений ханш өнгөрсөн мягмар гарагт 0.2 хувиар суларч, ам.долларын эсрэг 161.98 болсноор 1986 оноос хойших хамгийн доод түвшинд хүрлээ. АНУ-ын валютыг дэлхийн гол зургаан мөнгөн тэмдэгттэй харьцуулсан индекс өнөөгийн байдлаар 0.03 хувиар өсөж, 101.17-д хүрсэн бөгөөд цаашид 1.3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
2026-07-02
ГССҮТ-ийн эмч нар цээжний хөндийн мэс заслын эмчилгээг орон нутагт нэвтрүүлжээ
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг найман жилийн өмнөөс эх орондоо нутагшуулаад буй. Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар хөдөөд ажиллаж, яаралтай тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сурган чадавхжуулж, хамтарсан мэс засал эмчилгээг хийж буй юм.
2026-07-02