Гэрлэлтийн дундаж нас таван жилээр хойшилжээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бодлого, төлөвлөлтийн суурь мэдээлэл болохуйц томоохон гурван судалгаа хийснээ НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, МУИС-тай хамтран олон нийтэд танилцууллаа.
2026-03-09
Нотариатын үйлчилгээг зайнаас үзүүлэх хуулийн зохицуулалт хийх нь
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсгээс дээрх хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2026-03-07
Эмэгтэйчүүдэд тохиолдож буй хавдрын хоёрдугаарт умайн хүзүүнийх ордог
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, “Вакцин” клуб, Монголын эх барих эмэгтэйчүүд, нярай судлалын холбоотой хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хүргэх “Эрүүл эмэгтэй” уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
2026-03-07
Дөрвөн эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртжээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллага болон ХЭҮК, “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб” хамтран “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал ба сэтгүүл зүйн салбарын оролцоо” сэдэвт уулзалт зохион байгууллаа.
2026-03-07
Сургууль бүрд скаутын холбоо байгуулна
Боловсролын ерөнхий газар Монголын скаутын холбоо хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сайн дурын бүлэг байгуулах, ирээдүйн сайн иргэн төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна.
2026-03-06
Манай оронд 497 овгийн 7620 зүйлийн гуурст болон гуурсгүй ургамал бүртгэгджээ
Биологийн олон янз байдлыг хамгаалах бодлого, төлөвлөлт болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой “Амьтан, ургамлын улаан дансны үнэлгээ”-гээ манай улс 20 жилийн дараа дахин шинэчилж, II боть нэртэйгээр хэвлүүлээд буй билээ. Зүйлүүдийн устах эрсдэлийг үнэлдгээс гадна ховордож буйд нь чиглэсэн хамгааллын арга хэмжээг нэн тэргүүнд тодорхойлдгоороо уг эмхэтгэл бодлогын суурь баримт болдог.
2026-03-06
Эцэг, эх, хүүхдийн харилцааны үл ойлголцлыг театрын хэлээр өгүүлэх нь
“Про” театрынхан Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, тус улсын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” сэтгэл зүйн драмын жүжгийг өнөөдрөөс олны хүртээл болгож байна.
2026-03-06
“Музей бол өнгөрснөө дурсаж, ирээдүйн тухай бодож тунгаах орон зай”
Улс орон даяар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээний хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит музейнүүд үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвт тусгай үзэсгэлэнгүүдээ дэлгэж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг билээ.
2026-03-06
Конгод уурхайн нуралтын улмаас 200 гаруй хүн амиа алджээ
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ)-ын Хойд Киву мужид үргэлжлэн орсон аадар борооны улмаас Рубая хэмээх колтан (хүдэр)-ы уурхайд хөрсний нуралт үүсэж, 200 гаруй хүн амиа алдсан тухай тус улсын Уул уурхайн яамнаас өчигдөр мэдээллээ.
2026-03-06
Морфин зардаг эмч, өвчтөнүүд, түүнд мансуурагчдад ял оноолоо
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр орон нутгаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт үйлчилгээтэй эм, бэлдмэл худалдан авч Улаанбаатарт борлуулж байсан бүлэглэлийн хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2026-03-06
Арьс, шир боловсруулах 28 үйлдвэрийг Эмээлт рүү нүүлгэх нь
Улаанбаатар хотын суурьшлын бүс дэх арьс, шир боловсруулах үйлдвэрүүд болон Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа эрхэлдэг түүхий эд авах цэг, мах боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд буй билээ.
2026-03-06
Орон нутагт өсвөр насны охидын төрөлт хотынхоос 1.5-2 дахин их байна
Дэлхийн хэмжээнд өсвөр насны охидын төрөлт буурч буй. Харин манайд 1000 төрөлт тутам дахь эл түвшин бүсийн орнуудаас 4.2-оор өндөр байгаа юм. Жил бүр өсвөр насны 3000-4000 охин нярайлж, тэр хэрээр үр хөндөлт далд хэлбэрт шилжих болсон нь аюул дагуулж буйг АШУҮИС-ийн Эх барихын тэнхимийн багш, доктор Б.Жаргалсайхан хэллээ.
2026-03-06
Улсын аварга П.Бүрэнтөгс номын аяныг нээв
Соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд нийслэлийн захын хорооллын цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулах ажлыг бөхчүүдтэй хамтран хэрэгжүүлж буй. Монгол Улсын аваргуудаас П.Бүрэнтөгс номын аяныг нээж, хандивт нэгдлээ
2026-03-05