Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр эхний 50-д багтах боломжтой гэв

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өчигдөр “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн мэдүүллээ. Тодруулбал, ирэх таван жилд зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэх, эдийн засгийн өсөлтийг зургаан хувиас буулгахгүй байх, Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн шилдэг 50 орны нэг болгох зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэж тооцжээ
2025-10-31

Сүнсний баяраар чанарын шаардлага хангасан амттан өгөхийг уриаллаа

Сүнсний баяр буюу хэллоуин өнөөдөр тохиож байна. Жил бүрийн аравдугаар сарын 31-нд эл баярыг дэлхийн олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг заншилтай. Манай улсад ч сүүлийн жилүүдэд өргөнөөр тэмдэглэж, хүүхдүүд айлын хаалга тогшин чихэр цуглуулах болсон. Тухайлбал, АНУ, Канад, Ирланд, Франц зэрэг улсад хүүхдүүд айлуудын хаалга тогшиж “Дайл, эсвэл хуур” гэж хэлээд чихэр цуглуулдаг уламжлалтай.
2025-10-31

Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, харин нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2025-10-31

Завханчууд 10 гаруй жил барьсан шинэ теартаа ашиглалтад оруулж, анхны бүжгэн жүжгээ толилууллаа

Завханчууд 10 гаруй жил барьсан хөгжимт жүжгийн шинэ театраа ашиглалтад оруулж, анхны бүжгэн жүжгээ 400 гаруй үзэгчид толилууллаа. Л.Ванганы нэрэмжит, 800 хүний суудалтай энэхүү театрыг улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр барьжээ. Шав тавьсан 2011 оноос хойш олон жил царцаад байсан барилгын санхүүжилтийг сүүлийн таван жилийн төсөвт тасралтгүй суулгасны үр дүнд ийнхүү анхны жүжгээрээ нээлтээ хийгээд байна.
2025-10-31

30 гаруй эмнэлгийн эмч, ажилтнууд ажил хаяхад бэлэн гэдгээ илэрхийлжээ

Эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаях шийдвэр гаргасан талаараа Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдээд буй. Тодруулбал, тус холбооноос “Эмч, ажилтнууд олон жил тэвчсэн. Одоо тэгж чадахгүй. Эрүүл мэндийн салбар бол онцгой гэж их анхааруулсан. Гэвч цалин нэмэх асуудлаар тодорхой шийдэл гаргаагүй тул ажил хаяхад бэлэн байна.
2025-10-31

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан прокурорын мэдэгдэх хуудсыг авахгүй байна

УИХ-ын дарга асан, гишүүн Д.Амарбаясгаланд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4-3-ын их хэмжээний хахууль авах, 22.10-2 дахь хэсгийн улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн, прокурор яллагдагчаар татах тогтоол баталж, өдгөө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа билээ.
2025-10-31

“Хөрсний тогтвортой менежментийн чадавхыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлнэ

“Дэлхийн өмнөд бүсийн хөрсний тогтвортой менежментийн чадавхыг хөгжүүлэх” буюу (SSC Soil) төслийн Монгол дахь албан ёсоор нээлт өчигдөр боллоо. Үүний хүрээнд манай оронд хөрсний зураглал боло нлабораторийн чадавхыг сайжруулах, тариалангийн тогтвортой менежментийн сайн туршлагыг нутагшуулах, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломж бүрдэхийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.
2025-10-30

Холоос эхтэй хориг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа ОХУ-ын эсрэг хориг тавилаа. Украины эсрэг Оросын өдөөсөн дайныг санхүүжүүлэгч гэж үзэж буй нефтийн “Роснефть”, “Лукоил” гэдэг хоёр компанийн үйл ажиллагааны эсрэг энэ хориг чиглэсэн, хэрэв Путин сэхээрвэл хоригийг даруй цуцлахаа тэрбээрбас хэлсэн байна. Уг хориг сарын дараа хэрэгжиж эхлэх юм. Хоёрдугаарт Оросын нефтийн эсрэг Европын Холбооны тавьж буй хоригийг дэмжихгүй, Өрнөдөд байгаа Оросын алтан валютын нөөцийг царцаах шийдвэрийг АНУхуваалцахгүй аж. Гуравдугаарт Украинд зэвсэг нийлүүлэх тухайд байр сууриа өөрчлөхгүй байгаа.
2025-10-30

Э.Эрхэс мөнгөн медаль хүртэж, Монголын усан спортын түүхэнд шинэ хуудас нээв

Бахрейн улсад зохион байгуулж буй Азийн залуучуудын III наадам өндөрлөх дөхжээ. Тус наадамд оролцож буй манай улсын багаас усанд сэлэлтийн тэмцээнд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Эрхэс 50 метрийн араар даллах төрөлд 25.98 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртэж, Монголын усан спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээв. АНУ-ын Охайо мужийн “Spire academy”-д суралцдаг тэрбээр Малайзын Куала-Лумпур хотод өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцож, Сингапурт долоодугаар сард болсон ДАШТ-д улсаа төлөөлсөн билээ.
2025-10-30

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй гэв

арим мэдээллийн сайтаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг хугацаанаас нь өмнө сулласан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Тэгвэл ШШГЕГ-аас Т.Аюурсайханыг суллаагүй, худал мэдээлэл гэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан суллагдаагүй бөгөөд хорих 409 дүгээр ангид ялаа эдэлж байгаа аж.
2025-10-30

МИАТ: Улаанбаатараас Баянхонгор руу чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүлжээ

МИАТ ТӨХК нь өчигдөр буюу 2025 оны аравдугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар - Баянхонгор чиглэлийн орон нутгийн шинэ нислэгээ албан ёсоор эхлүүллээ.
2025-10-30

Говийн бүсэд гэр бүл төлөвлөлтийг дэмжих хүн амын цогц бодлого хэрэгжүүлэх нь

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Хүн төвтэй хөгжил: Говийн бүсийн хүн амын тогтвортой бодлого боловсруулснаа мэдээллээ. Бүсийн хүн ам зүйн судалгаанд үндэслэн боловсруулсан уг бодлогын баримт бичгийг говийн аймгуудын ИТХ-ындарга, Засаг дарга, холбогдох яам, агентлаг, Элчин сайдын яамд, олон улсын хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагынхнаар хэлэлцүүлсэн юм.
2025-10-30

Мялзангийн вакцины хөрөнгө завшсан гэх хэргийн яллагдагч нарыг дахиад шалгуулна

Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)- ын даргаасан Д.Түмэндэмбэрэл, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүхнарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Аюушжав удирдан хийлээ.
2025-10-30

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна
2025-10-30

“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа

“Ханийн тэнгэр дуудна” гэх зэрэг зар нийтлэн иргэдийг залилж байсан эмэгтэйг саатууллаа
2025-10-30

Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хууль “Нарантуул”, “Барс” зах орчимд зөрчигдөж байна

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчсөн үйлдэл, түүний шалтгаан нөхцөлийг Нийслэлийн прокурорын газраас судалжээ.
2025-10-30

 Идэр голын хиймэл нуурт цэнгэг усны индикатор зэвэг, хадран загас үржүүлж эхэллээ

 Идэр голын сав газрын захиргаа, “Чулуут тул” төрийн бус байгууллагынхантай хамтран цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 50 000 жарамгайг “Тосонцэнгэл” усан цахилгаан станцын хиймэл нуурт үржүүлж эхэллээ. Эхний ээлжид хиймэл нуурын цутгах хэсэгт 12 000 жарамгай тавьсан байна. Ойрын хугацаанд үлдсэнийг нь нутагшуулах аж. Ингэснээр гол, нуурын цэвэр цэнгэг байдлыг хадгалах, цаашид агнуурын нөөц бий болгох ач холбогдолтой гэнэ. 
2025-10-30

Үндэсний кибер эрсдэлийг анх удаа тодорхойлох гэж байна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам (ЦХИХХЯ), Британийн Засгийн газартай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох судалгааг энэсарын28-наасорон даяар эхлүүллээ. Үүний хүрээнд онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий төр, хувийн хэвшлийн байгууллагуудад кибер эрсдэлийг таних, үнэлэх, эрсдэлээс үүдэх хор хохирлыг тодорхойлох болон судалгааны ач холбогдлыг таниулах сургалт зохион байгуулсан байна.
2025-10-30