Дуу цахилгаантай аадар орно
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2024-07-29
Нийтийн тээврийн 23 чиглэлд түр өөрчлөлт оруулна
Дулааны шугам сүлжээний шинэчлэлийн ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх ажлын хүрээнд долоодугаар сарын 27-ны өдрийн 00:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Боловсролын их сургуулийн баруун талын авто замыг хаана. Иймд нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.
2024-07-28
Наймдугаар сард хэт халах ч бороо хур элбэг байна
Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна. Баруун аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
2024-07-28
Зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орно
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.
2024-07-27
Сургалтын хөтөлбөрийг үе шаттайгаар шинэчлэнэ
Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр батлав. “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-г Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ий өдрийн тогтоолоор баталсныг удирдлага болгожээ.
2024-07-26
“Мөөгний баяр”-ыг гурав дахь жилдээ зохион байгуулах нь
Зөв аргаар түүж, хатаасан мөөгийг 3-5 жил хадгалахад амт, чанар нь төдийлөн өөрчлөгддөггүй гэнэ. Нойтон мөөгийг хатаахад жин нь 90 хувиар хөнгөрдөг байна. Хатааж, хэрэглэхэд хамгийн тохиромжтой нь хусандай, тослог шар, амтат сархиаг, идэшний чидмэг, нарсны цагаан, хөвдөн ногоон, хар, цагаан мөөг аж. Стандартын дагуу, зөв технологиор хатаасан мөөгний гадаад байдал цэвэрхэн, жижгийнх нь малгай бүтэн байдаг бөгөөд цаасан уут, шилэн сав, таглаатай хайрцагт савлаж, сэрүүн газарт хадгалах нь тохиромжтой
2024-07-26
Хурх, Улз, Эгийн голууд үерлэжээ
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялганат тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 20-65 нэмэгдэж, үерийн түвшинг 25 см давсан байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Босгын гүүр/, Тэрэлж зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж Улз, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт/ зэрэг голуудын усны түвшин 10-75 см нэмэгдэж, Туул / нийт уртын дагуудаа/, Хэрлэн / адаг хэсгээрээ/, Эг, Онон, Балж, Улз, Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-50 см даван үерлэсэн хэвээр байна.
2024-07-26
Тогооч нар туршлага солилцоно
Шилдэг тогооч нараас суралцах, туршлага солилцох боломж олгох “Chefs networking” эвент ирэх сарын 10-нд “Holiday inn” зочид буудлын хурлын танхимд болно. Тус эвентэд оролцсоноор олон улсад мэргэжлээрээ суралцаж ирсэн тогооч нарын “Master”, “Junior class” хичээлд хамрагдаж болох аж. Тухайлбал, Франц улсын Лион хотын “Institut paul bocuse”-ийн тогооч Д.Бямбасүрэн “Франц нарийн боовны онцлог ба шеф бэлтгэх систем” гэсэн сэдвээр илтгэл тавина
2024-07-26