ЕСБХБ-ны хөрөнгөөр хэрэгжүүлж буй замын ажлын явц 62 хувьд хүрчээ
Уг уулзалтад БНСУ-ын Инчон хотын 20 гаруй бизнес эрхлэгч оролцох бөгөөд компаниудынх нь мэдээллийг авах боломжтойг МҮХАҮТ-аас мэдээллээ. Уулзалт энэ сарын 29-ний 09.00-17.00 цагт “Блю скай” зочид буудалд болох аж. Оролцохыг хүсвэл ирэх баасан гараг хүртэл цахимаар бүртгүүлэх боломжтой гэнэ.
2023-08-22
Гэр хороололд мод тарих ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хот байгуулалт, хөгжлийн газраас цахимаар удирдан зохион байгуулав. Хотын дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 21 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм.
2023-08-22
Хачигт халдвараас сэргийлэхийг анхааруулав
Ойд зорчихдоо тод өнгийн битүү хувцас өмсөж, шавжаас хамгаалах бодис, түрхлэг хэрэглэн, биедээ хачиг буй, эсэхийг тогтмол шалгах нь эрсдэлээс сэргийлэх эхний алхам гэдгийг тархвар судлагч эмч нар анхаарууллаа.
2023-08-22
Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр зам энэ оны IV улиралд ашиглалтад орно
Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан.
2023-08-22
Мод усалгааны эко хувин хандивлалаа
Монгол дахь Тайванийн төлөөлөгчийн газар, “Ци Шинь” сан, “Хязгааргүй байгаль” төрийн бус байгууллагаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт мод усалгааны эко 300 хувин хандивлалаа. Тус төлөөлөгчийн газрынхан мод тарих үйл ажиллагааг дэмжих зорилгоор манай улсын ойн байгууллагынханд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд1000 орчим эко хувин өгчээ.
2023-08-22
Экологийн төлөөх тэмцэл нь шинэ амьдрах орчныг сүйтгэж болзошгүй
Биологийн задралын хог хаягдлаас ялгаатай нь хуванцар бол зөвхөн гэрлийн нөлөөгөөр асар жижиг хэсгүүдэд задардаг бөгөөд полимер бүтцийг хадгалдаг. Өөрөөр хэлбэл, молекулын түвшинд хүртэл явагддаг задрал гэсэн үг. Энэ бол аюул. Ийнхүү задарсан жижиг хэсгүүд далайн гадаргын давхаргад төвлөрнө. Далайн ургамал, амьтан үүнийг планктон буюу жижиг организмууд (бактериопланктон, зарим замаг (фитопланктон), эгэл биетэн, нялцгай биет, хавч, загасны түрс, сээр нуруугүй амьтдын авгалдай буюу зоопланктон зэрэг)-тай андууран иддэг.
2023-08-22
Түрээсийн төлбөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50 хувиар өндөр байна
Тодруулбал, 1.5-7.5 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Сард дөрвөн саяас дээш төгрөгөөр түрээслүүлэх орон сууцыг голдуу гадаадын иргэнд хөлслүүлэх ба шинээр баригдсан, бүрэн тавилгатай, ашиглалтын зардал багтсан хэмээн эзэд нь тайлбарлав. Тэгэхээр нэг өрөө хамгийн хямд орон сууцын түрээсийн төлбөр сарын 800 000 төгрөг байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бараг 50 хувиар өндөр дүн юм. Түүнчлэн 3-4 өрөө орон сууцыг сард 5.5 саяар хөлслөн суухад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөр төлнө гэсэн үг.
2023-08-22
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын соёлын өдрүүд энэ сарын 31-нд эхэлнэ
БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо зохион байгууллагдаг билээ. Ковидын цар тахлын улмаас завсарлаад байсан соёлын өдрүүд энэ онд болохоор болжээ. Тухайлбал, 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрийн хооронд Улаанбаатар хотноо "Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын соёлын өдрүүд болно.
2023-08-22