Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дорнод аймгийн түймэрт өртсөн сумдад тусламж үзүүллээ

Орон гэргүй болсон 25 айлд Засгийн газрын нөөц хөрөнгөөс гэр олгосны зэрэгцээ Засгийн газар, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамнаас дээрх айлуудад нийт 30 гаруй сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.
2023-05-15

Дэлхийн гэр бүлийн өдрөөр 46 хос хуримлав

Нийслэлийн харьяа байгууллага, дүүрэг, хорооны ажилтан албан хаагч, залуу хосуудын гэрлэх ёслолыг тэмдэглэж, нийслэлийн “Онцлох гэр бүл”-ээр шалгарсан гэр бүлүүдэд шагнал гардуулж “Гэр бүлийн өдөр”-ийн бэлэг барьж байна.
2023-05-15

Нийслэл зарим зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь бизнес эрхлэгчдэд том дэмжлэг болсон

Бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг нийслэлийн зүгээс хэрхэн дэмжиж, яаж хамтран ажиллаж буй талаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тухайлбал, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд олгодог байсан 74 төрлийн зөвшөөрлийг 2022 оны босгон дээр хүчингүй болгосон нь иргэд, аж ахуйн нэгжид том нөлөө үзүүлсэн. Тэгвэл өдгөө энэ тоо 134 болж, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илүү хөнгөвчлөөд буй.
2023-05-15

“Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил” форум зохион байгуулав

Архангай аймгийн ЗДТГ түүхэн ойгоо угтсан “Архангай-100” арга хэмжээний хүрээнд “Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил” форумыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, эл хоёр салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудаа олон нийтэд тайлагнасан байна. Архангайчууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод ургуулах зорилт дэвшүүлж, энэ оны байдлаар 523 мянган бут, сөөг тарьжээ. Хогийн цэг байсан найман га газарт ногоон төгөл байгуулахаар төлөвлөснөө форумын үеэр эхлүүлсэн аж. Түүнчлэн аймгийн хэмжээнд доройтсон гэж үнэлэгдсэн 40 000 га талбайд шавж устгал хийхэд шаардлагатай зардлыг БОАЖЯ-наас бүрэн шийдэхээр болсон гэнэ. 
2023-05-15

Залуу хосуудын хуримыг хийж, гал голомтыг нь бадраалаа

Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд хамтран
2023-05-15

Гадаад харилцааны сайд Словени Улсад айлчилна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын сайд Таня Файонийн урилгаар энэ сарын 15-16-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч нарт бараалхаж Словени Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын сайд Таня Файонтай уулзалт хийнэ.
2023-05-15

Ажил олгогчийг дэмжихэд 15 тэрбум төгрөг зарцуулна

Энэ жил ажил олгогчийг дэмжих арга хэмжээнд 15 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал, ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт, мөн орон нутаг, алслагдсан дүүрэгт байнгын ажилд авсан аж ахуй нэгжид цалингийн дэмжлэг 800 мянган төгрөгийг дөрвөн сарын хугацаанд сар бүр олгоно.
2023-05-15

Хаврын мод тарих арга хэмжээг нээлээ 

“Ногоон хот-иргэний оролцоо” уриатай 2023 оны хаврын мод тарих арга хэмжээний нээлт өнгөрсөн бямба гарагт буюу Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болов. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагууд эл өдөр нийслэлийн найман байршилд тогтоосон хуваарийн дагуу мод тарьсан бол иргэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр орууллаа.
2023-05-15

46 тээврийн хэрэгслийн хулгайн хэрэгт 15 настай хүүг холбогдуулан шалгаж байна

2021 оны зургаадугаар сараас эхлэн бусдын 46 тооны тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан хэрэгт
2023-05-15

О.Амартүвшин: Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. Эл гурван талт уузалтаар нийгмийн түншлэлийн байгууллагын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл сэдвээр санал солилцсон.
2023-05-15

НЗДТГ: Дулааны шугам сүлжээний ажил хийх гэж моддыг тайрсан

Чингэлтэй дүүргийн Бага тойргийн явган хүний замд байх моддыг тайрсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн.
2023-05-15

Өчигдөр 109 жолооч согтуугаар жолоо барьж, 71 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Нийт дуудлагын 1373 зөрчлийн шинжтэй, 83 гэмт хэргийн шинжтэй  дуудлага
2023-05-15

Эмийн үнийг 30 хүртэлх хувиар нэмж борлуулсныг тогтоолоо

Түүнчлэн үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын 17.5 хувь нь хүний нөөцийн дутагдалтайг шалгалтаар илрүүлсэн байна. Мөн эмийн сангуудын 46.8 хувь нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор иргэдэд үйлчилсэн зөрчил илрүүлжээ. Үүнээс гадна эмийн үйлдвэр, импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдэд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хамт олгодог нь үнэ нэмэгдэх шалтгаан болсныг ажлын хэсгийнхэн тодотгосон аж. ЭМЯ, ШӨХТГ, ЭМДЕГ зэрэг байгууллагын төлөөлөл ажлын хэсэгт багтжээ. 
2023-05-15

Бага оврын автобус суудлын автомашинтай мөргөлджээ

Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Хьюндай Кант” загварын бага оврын автобус
2023-05-15

Яармагийн нүхэн гарцыг дахиад л хаав 

Яармагийн нүхэн гарц өнгөрсөн бямба гарагт дахиад л эвдэрч, тухайн хэсгийн замын ачаалал нэмэгдэн, түгжрэлд автав. Арай гэж нүхэн гарцыг нээсэн ч долоо хонолгүй асуудал үүсэж, хаахад хүрсэн гэнэ. Энэ талаар иргэд “Дахиад зам хааж, Яармагийн нүхэн гарцыг ухаж засаж байх шиг”, “Яармагийн нүхэн гарц хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэх нь. Том бүтээн байгуулалт биш, нүхэн гарц шүү дээ. Мэргэжлийн хүмүүст даатгаж, чанартай, хурдан хийдэг болоосой” гэх зэргээр бухимдлаа илэрхийлэв.
2023-05-15

Б.Бат-Эрдэнэ: Гол дотор хогоо хаячихдаг хүмүүс яаж эрүүл байх вэ дээ

Баян-өлгийн аймгийн Алтай сумын "Хар бут" голын эргээс 3.5 тонн хог хаягдал цэвэрлэж, хаясан талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тодруулбал  тэрбээр өөрийн цахим хуудсандаа  
2023-05-15

Төгсөх ангийн сурагчдын улсын шалгалтын товыг гаргалаа 

Тэгвэл суурь боловсрол эзэмших есдүгээр ангийн сурагчид ирэх сарын 5-8-нд монгол хэл, математик, гадаад хэл болон сонгосон нэг хичээлээрээ шалгалт өгнө. Бүрэн дунд боловсрол эзэмших төгсөх ангийн сурагчид, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас дээр дурдсантай адил хугацаанд шалгалт авах хуваарь гаргасан байна. Шалгалтыг орон даяар зэрэг эхлүүлэх бөгөөд тавдугаар ангийнх 60, ес, 12 дугаар ангийнх нь 80 минутын хугацаатай байх гэнэ. 
2023-05-15

 Хотын ногоон байгууламжийг хувийн хэвшлийнхэнд даатгаад орхих уу 

Гадаадын нэгэн хэвлэлд Монголын нийслэлийг цементэн ширэнгэ болсон хэмээн бичжээ. Улаанбаатарт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимжсэнээс хүүхэд багачууд чөлөөтэй тоглох зай талбайгүй болсон, эмнэлэг зэрэг нэн чухал үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь ч цементэд шахагдаж, өөрийн гэсэн орон зайгаа алдсан гэж тус нийтлэлд дурдсан байв.
2023-05-15