Хан Хэнтийн УТХГ-аас 5 тонн хог цэвэрлэжээ
"Хан Хэнтий" Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 5 тонн хог цэвэрлэжээ. Тодуурбал, энэ сарын 05-07-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь хамгаалалтын захиргааны Чулуут хэсгийн хамт олон Чулуут голоос Өлгийн амны орон нутгийн пост хүртэлх 52 км зайд зам дагуух хог хаягдлыг цэвэрлэж, 4 тонн хогийг Түнхэл тосгоны төвлөрсөн хогийн цэгт буулгасан байна.
2023-05-11
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ
Одоогоор Монгол Улсад бүртгэлтэй нийт автомашины 0,05 хувийг цахилгаан автомашин эзэлдэг ба тодруулбал суудлын 500 гаруй, автобус 100 гаруй байдаг байна. Энэ нь маш бага үзүүлэлт бөгөөд үүнийг нэмэгдүүлж чадвал Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулахад бодит нөлөөлөл авчрах юм.
2023-05-11
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар усны болон уруйн үерээс сэрэмжлүүллээ
Өнөөдрөөс баруун аймгуудад агаарын температур тогтмолжиж, дулаарах тул Алтайн уулархаг нутгаар орсон цас хайлж, их хэмжээний үер буух эрсдэлтэй гэнэ. Иймд цаг уурчид дээрх бүсэд суурьшин амьдарч буй иргэдийг уруйн болон шар усны үерээс сэрэмжлүүлэв. Түүнчлэн хуурайшилтын үе тохиож буйтай холбогдуулан түймрийн аюулаас болгоомжлохыг санууллаа. Увс, Ховдын хойд болон баруун, Булган, Архангайн зүүн, Завханы хойд хэсгээр хуурайшилтын зэрэг аюултай, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв аймаг болон нийслэлийн нийт нутгаар дунд түвшинд буй аж. Тиймээс иргэдийг аялж зугаалахдаа, ногоон бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.
2023-05-11
Цалинтай, цалингүй асрах ажил хийж буй иргэдийн 70 хувь нь эмэгтэйчүүд
“Эмэгтэйчүүдийн нүдээр асрахуйн эдийн засаг” чуулганыг “Монфемнэт үндэсний сүлжээ” ТББ болон эдийн засагчид хамтран өчигдөр зохион байгууллаа. Асрахуйн эдийн засаг буюу цалинтай, цалингүйгээр асрах ажил хийж буй хүмүүсийн 70 хувь нь эмэгтэйчүүд аж. Тэдний 71 хувь нь хүүхэд, 65 орчим хувь нь өндөр настан, өвчтэй хүмүүсийг асарч буй юм байна. Эмэгтэйчүүд сард 73.5 цагийг хүүхэд асрахад зориулдаг гэвэл багадаа 176 400 төгрөгөөр үнэлэгдэх хөдөлмөр гэнэ. Түүнчлэн цалин хөлсгүй ажлыг эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад гурав дахин их хийж байгаа бөгөөд 15-аас дээш насныхны цалин хөлсгүй ажлын мөнгөн дүн манай улсын ДНБ-ий 8.2-15.3 хувьтай тэнцэж буйг МУИС-ийнхан тооцжээ.
2023-05-11
С.Амарсайханы амлалт алсарч, Зуун айлын зах хаяагаа тэлжээ
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргатай уулзахад “Өмнө нь яригдаж байсан асуудлууд хэвээрээ. Бид Зуун айлын захыг цэгцлэх, нүүлгэх чиглэлээр холбогдох байгууллагуудад хүсэлтээ байнга уламжилж ирсэн. Иргэд ч ийм санал, гомдол ирүүлдэг. Ялангуяа нийтийн эзэмшлийн зам, талбайд бараа, бүтээгдэхүүнээ тавьж борлуулдгийг иргэд ихэд эсэргүүцэж, шүүмжилдэг. Харин хогны асуудал цэгцэрч, өдөр бүр ачиж тээвэрлэдэг боллоо” хэмээсэн юм.
2023-05-11