Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Туркт болсон оюуны спортын тэмцээнд манай тамирчид тэргүүлжээ 

Дэлхийн оюуны спортын холбооноос Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотод энэ сарын 7-9-нд зохион байгуулсан “WISF-Antalya 2023” олон улсын тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчид нийлбэр оноогоор тэргүүлж, цомын эзэн болжээ. Цээж бодолт, рубик шоо, үсэглэлийн аварга гэсэн үндсэн гурван төрөлд дөрвөн орны 8-12 насны 100 гаруй оролцогчийг өрсөлдүүлсэн тус тэмцээнээс манай тамирчид 12 медаль хүртсэн байна.
2023-05-10

Т.Аюурсайхан нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д хамаарах нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл
2023-05-10

312 аж ахуйн нэгж, байгууллага мод тарих хүсэлт илгээжээ

“Ногоон хэрэм” төслийн талбайд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, ЦУОШГ, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, Ойн газрын алба хаагчид энэ сарын 13-нд мод тарих нь. Харин төрийн бусад байгууллагынхан болон хувь хүмүүс хуваарьт газартаа сонгосон өдөр, цагтаа мод тарих юм байна. Тэдэнд Ойн газрын мэргэжилтнүүд заавар, зөвлөгөө өгөх аж. 
2023-05-10

Улстөрчийн нэр барьж өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ёсгүй л байлтай 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй хүмүүсийг хууль сахиулах байгууллагад шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэтэл Б.Ганхуягтай хамт тус компанийн удирдлагын багт ажиллаж байсан, Монголын оюутны холбооноос гаралтай нөхөд нь бүгд шахам хэргээс зугтаж, түүнд л бүх бурууг тохож буй гэх яриа эл компанийн хуучин ажилтнуудын дунд яригдах болов. Тухайлбал, “Бүрэн эрхт төлөөлөгч томилогдохоос өмнө сард 10 гаруй сая төгрөгийн цалин авдаг байсан эрхмүүд одоо ганц хүнд бүх бурууг тохоод хариуцлагаас мултарч байгаа нь шударга явдал гэж үү. Гүйцэтгэх захирал болон түүнийг дэмжиж томилуулсан улстөрчид хариуцлагад татагдан шалгуулж байхад түүний багт багтсан МОХ-ны гаралтай нөхөд буцаад ажилдаа орно гэж явааг ойлгохгүй байна” хэмээн ярилцаж байх юм.
2023-05-10

Газар түрүүлж эзэмшсэн этгээдийн эрх хамгаалагдана

Иргэний өмчлөлийн газар дээр давхцуулан тусгай зөвшөөрөл олгох нь  хууль бус гэж маргасан
2023-05-10

Сүхбаатар аймагт хээрийн түймэр гарч 200 га талбай шатжээ

Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг тавдугаар сарын 09-ний өдрийн 20.09 цагт  хүлээн авсан
2023-05-10

"Аэро Монголиа"-ийнхан Япон жуулчны хохиролыг барагдуулна гэв

 “Аэро Монголиа” компанийн хариуцлагагүй үйлдлийн талаар жиргэсэн япон иргэний жиргээ 6 сая хандалт аваад байна. ИНЕГ-аас тус үйл явдалд дараах тайлбарыг өглөө.
2023-05-10

Монгол залууг алхаар цохиж хөнөөсөн орос эрийн ялыг хэвээр үлдээв 

ОХУ-ын иргэн Д.В.Тушемилов болон түүний өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн 6.7- 1.5 дахь хэсгийн “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 20 жил хүртэл хугацаагаар тогтоосон ба бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний дөрөвний гурваас хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний дөрөвний гурваас багагүй ял оногдуулах” гэж заасныг үндэслэл болгон давж заалдах гомдол гаргасан аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг гомдлыг нь хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ. 
2023-05-10

Улаанбаатарт 19 хэм дулаан байна

Маргаашнаас нутгийн баруун хэсгээр дулаарах тул Алтайн уулархаг нутгаар орсон цас хайлж, шар усны үер буух нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан бол шөнөдөө 4 хэм дулаан байна. 
2023-05-10

 С.Батдөлд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ 

Бидний авсан мэдээллээр түүнд холбогдох хэргийг өнгөрсөн баасан гарагт НПГ-т хүргүүлсэн байна. ЭЦА-ныхан энэ оны нэгдүгээр сард С.Батдөлийг их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, нэгжлэг хийхэд олдсон 7.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учраас хэрэг нээн шалгаж эхэлсэн билээ.
2023-05-10

Архангайн Хотонт сумын сургуулийн дотуур байр ариун цэврийн байгууламжтай ч ашигладаггүй

Хөдөөгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрууд нүхэн жорлонгоо халж чадаагүйн улмаас сурагч, багш, ажилтнууд нь хэцүүхэн нөхцөлд байдаг. Зөвхөн энэ л шалтгааны улмаас хүүхдүүд гүн нүхэнд унах, охид өвөл хавартаа доороосоо даарах, бага насныхан орондоо шээх, багш нар уух усаа багасгах нь хөдөөд энгийн үзэгдэл болсон.
2023-05-09

Зайсангийн зарим замыг шөнийн цагаар эсрэг урсгалтай болгоно

Барилга угсралтын ажил эхэлж буйтай  холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтад зарим өөрчлөлтийг хийж байгаа талаар
2023-05-09

Д.Монголхүүгийн зургаан сар хоригдох ялыг цуцалж, суллалаа

Шүүгдэгч гавны цэнэг дуусгасан, шүүхээс зөвшөөрөл олгосон маршрутыг зөрчсөн гэдгийг үгүйсгэж, давж заалдсан
2023-05-09

Хоригдлын хөдөлмөрийн хөлсийг нөхөн олгуулах арга хэмжээ авлаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангийн хоригдлын хөдөлмөрийн хөлс олгох ажиллагаа холбогдох хууль
2023-05-09

Завхан аймагт “Гэр бүлийн харилцаа” сургалт зохион байгуулж байна

Ирэх өдрүүдэд “Гэр бүлийн харилцаа” сургалтыг Завханы Яруу, Түдэвтэй, Тосонцэнгэл, Баянтэс, Цэцэн-Уул, Сонгино, Баянхайрхан, Асгат, Нөмрөг зэрэг сумдад үргэлжлүүлэн хийнэ. Эл сургалтыг Балжиннямын Баярсайхан сангаас санхүүжүүлж, зохион байгуулж буй.
2023-05-09

Аугаа их ялалтын 78 жилийн ойн баярын парад

Аугаа их ялалтын 78 жилийн ойн баярын парад
2023-05-09

“Хаан шонхор-2023” хамтарсан дадлага сургууль хийлээ

Терроризмтой тэмцэх зөвлөлийн орон нутаг дахь Салбар зөвлөл болон Нисэхийн аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий
2023-05-09

“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ

Тэмцээн өнгөрсөн жилүүдийн адил 1500 метр, 5000 метр, 10 км, 21 км, 42 км гэсэн гүйлтийн ангилалтай
2023-05-09