“Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчид жагсаалд оролцоогүй”
Тэрбээр “Олон нийтийн байгууллагын төлөөлөл энэ сарын 4-нд БХЯ-нд хандаж, амь үрэгдсэн дайчдын дурсгалыг хүндэтгэх жагсаал зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн, хөгжим, хүн хүч “гаргаж” өгөхийг хүссэн. Дэлхий нийт, бүс нутгийн цэрэг, улс төрийн байдал амаргүй энэ үед тэдэнтэй хамтарч арга хэмжээ зохион байгуулах нь зохисгүй гэж бид үзсэн.
2023-05-09
Хаваржилт хүндэрсэн сумуудын малчдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгохоор болжээ
Ховд аймагт их хэмжээний цас орсны улмаас уулархаг бүс нутгуудаар хаваржилт хүндэрч, малчдад өвс, тэжээл хүргэхээр явсан Дуут сумын дөрвөн иргэн сураггүй болсон талаар өмнөх дугаарт мэдээлсэн билээ. Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид дуудлага хүлээн авснаас 10 гаруй цагийн дараа буюу уржигдрын 19.15 цагт төөрсөн иргэдийг Цагаан устын эх хэмээх газраас эсэн мэнд олж, анхан шатны тусламжүзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ. Өчигдөр 12.00 цагийн байдлаар Манхан сумд мөн таван иргэнийг эрэн хайх ажил үргэлжилжбайгааг орон нутгийн байгууллагуудаас мэдээлэв. Тэдний нэг нь сураг тасраад хоёр хоносонаж.
2023-05-09
Самрын бизнес эрхлэгчидтэй "Өглөөний уулзалт" хийж байна
МУ-ын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ салбарын төлөөлөлтэй долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ” хийж байна. Өнөөдөр Хуш мод хамгаалал ба монгол самрын үйлдвэрлэгчид болон Самрын холбоодын төлөөлөлтэй уулзаж байна.
2023-05-09
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүллээ
“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхний мөрдсөн төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга, ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарын холбогдсон, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан байна. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгээс тодрууллаа.
2023-05-09
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас үргэлжлэн орохыг анхааруулж байна. Улаанбаатарт өдөртөө 21, шөнөдөө 8 хэм дулаан байна.
2023-05-09
Үнэлэмжийг нь сайжруулахгүй бол эрэлттэй, тэргүүлэх мэргэжил гэж “өргөмжлөөд” ч нэмэргүй
Дээд боловсролын тэргүүлэх чиглэлд уул уурхай, геологи, мэдээлэл, харилцаа холбоо, инженерийн үйлдвэрлэл, нано шинжлэх ухаан, биотехнологи, эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, ойн аж ахуй, барилга, архитектур, тээвэр, логистик, батлан хамгаалах, хөрс судлал, агрохими, ус хангамжийн салбарын мэргэжлүүдийг түлхүү багтаажээ. Харин эрэлттэйд боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэнд, хүнс үйлдвэрлэл, ойн аж ахуй, соёл, урлагийн чиглэлийн мэргэжил зонхилж байна. Эдгээр мэргэжил манай улсын хөдөлмөрийн зах зээлд өдгөө эрэлттэй, цаашид ч үнэ цэнтэйд тооцогдох нь.
2023-05-09