Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчид яллах дүгнэлт үйлдүүлэхээр болов
Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргалд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Өдгөө уг хэргийг НПГ-т хянаж буй юм. Зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан Дундговь аймгийн харьяат цэрэг өнгөрсөн оны долдугаар сарын 13-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VI багт барьж буй, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатын эзэмшлийн 15 давхар барилгаас унаж нас барсан. Үүнээс улбаалан зэвсэгт хүчний эл ангийн албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн юм. Энэ шалгалтын хүрээнд ангийн захирагч, хурандаа Ж.Амаржаргал хууль зөрчсөн байж болзошгүйг тогтоожээ.
2023-05-08
30 сая ам.доллароор дөрвөн нүхэн гарц барина
-Өмнө нь Олимпын гүүрийг 40 сая ам.доллароор барьж байсан. Тэгвэл эдгээр нүхэн гарцыг 30 сая ам.доллароор дөрвөн байршилд барина. Бүрэн ашиглалтад оруулснаар Баянзүрх дүүргээс Сонгинохайрхан дүүрэг хүртэл зургаан том нүхэн гарц бий болох юм.
2023-05-08
Монгол орны ой цэвдэг дээр тогтдог
Нийслэлийн байгаль орчны газрын Улсын байцаагчийн мэдээлснээр уг газрыг 2017 онд олгосон ба удаа дараа цуцлах, сануулах арга хэмжээг
2023-05-07
Нийтийн тээврийн орлого бүрдэлтэд тавих хяналтыг сайжруулна
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн 16 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа 10 зорчигчийн дөрөв нь смарт картаар төлбөр төлж байгаа бол зургаан зорчигч тухайн тээврийн хэрэгсэлд төлбөр төлөхгүй, эсхүл жолоочид бэлэн мөнгөө өгч зорчиж байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс иргэдээс ирж байгаа энэ мөнгөн урсгалаас төсвийн алдагдлыг 80-аас дээш хувьтай татаж авах ажлыг төр, хувийн хэвшил гэлтгүй салбараараа хамтарч зохион байгуулах ёстой гэдгийг онцолж байгаа юм.
2023-05-05
Нийслэлийн хүндэт тэмдгээр Японы Анан хотын дарга Омотэхара Тацүмаг шагналаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Япон Улсын Анан хотын цаашдын найрсаг харилцааны талаар санал солилцсон юм.
2023-05-05
Зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэнэ
Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах болон нэгдсэн удирдлагын системд холбох ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.
2023-05-05
Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл 20 байршилд сагсны талбайн самбар шинэчилнэ
Амьдарч буй орчноо тохижуулах, цэвэр, тухтай байлгахад уриалах зорилгоор Нийслэлийн хөвгүүдийн зөвлөл “Дэвшилтэт шийдэл” төсөлтэй хамтран нэгэн аяныг эхлүүлээд буй. Тодруулбал, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгох, хүүхдүүдэд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр нийслэлийн зургаан дүүргийн 20 байршил дахь сагсны талбайн самбарыг шинэчлэх, цагаригийг нь сольж засах ажлыг хийх юм. Тус зөвлөлийн төлөөлөл Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хойно байрлах сагсны талбайд шинэ самбар байрлуулснаар аянаа эхлүүлэв.
2023-05-05